Баян-Өлгийд шагналын сан өндөр бөхийн барилдаантай | News.MN

Баян-Өлгийд шагналын сан өндөр бөхийн барилдаантай

Баян-Өлгийд шагналын сан өндөр бөхийн барилдаантай

Баян-Өлгийд шагналын сан өндөр бөхийн барилдаантай

Баян-Өлгий аймагт өнөөдөр Ботахара-Нура омгийн Казыбайн Байтемир агсны 75 жилийн ойд зориулсан бэсрэг ургийн наадам болж байна. Аймгийн төвөөс 14 км-ын зайд болж буй тус наадам хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон казах үндэсний спортын төрлөөр эхэллээ.

Бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, Улсын начин Б.Баатарцол, Б.Серик нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд очжээ. Барилдааны шагнал өндөр бөгөөд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд машин бэлэглэх юм байна. Мөн хурдан морины уралдааны түрүү болон айтыс буюу харилцаа дууны эхний байранд орсон дуучныг машинаар шагнахаар болжээ.

Казыбайн Байтемир агсан Баян-Өлгийд төрсөн бөгөөд аймгийн Авто тээврийн 21 дүгээр бааз, Зам гүүр ашиглалтын конторт он удаан жил бүр бүтээлтэй ажиллаж байжээ. Түүний үр хүүхэд энэхүү наадмыг зохион байгуулахаар Казахстанаас Өлгий хотод хүрэлцэн ирсэн байна. Дээрх ургийн баярыг түүний эхнэр С.Хути, үр хүүхдүүд нь болох Б.Ермурат, Б.Саулегүл, Б.Серикбол нар гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Наадмын арга хэмжээ өнөөдөр дуусна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэнгэл 2019-07-24 103.26.194.158

Казахстанд биш Өлгийд ирж ургийн баяр, наадмаа хийдэг нь овоо доо. Мөнгө төгрөг, машин тэрэг нь яах вэ, амжилттай яваа бизнесмэнүүдэд бол гарах юм нь гарч л байдаг хорвоо шүү дээ. Эцгийнхээ алдрыг дуурсгах нь л үр хүүхдүүдийн чин хүсэл билээ.

Avatar

Зочин 2019-07-24 103.212.116.76

гайгүй казакууд байнаа байна гүй ээ яахав эцгийгээ мартаагүй үр хүүхдүүд байна очиж барилдаад бай шагналыг нь аваад л ирэхгүй юу даа халхын хавтгайн хаана ч очиж барилдах чөлөөтэйш дээ

Avatar

мгл 2019-07-24 103.26.194.13

сайн байна,монголчууд эв найртай сайхан наадацгааж байгаа нь ирээдуйг эерэг болгоно.Угаасаа монгол хасагын овог дээдэс угсаа гарвал нэг ч шашин гэдэг н**ш хагаралдуулсан билээ

Avatar

Зочин 2019-07-24 2.136.17.240

Сайхан наадам үзэж ааруул өрөм идхиймсэн

Avatar

иргэн 2019-07-24 202.179.27.8

цаад Хасагууд чинь аягүй бол Монгол бөхчүүдыг Барилдуулахгүй л гэх болов уу даа Саяын болж өнгөрсөн Баян-Өлгийн Наадмаар нэг иймэрхүү Асуудал болсон гээ биз дээ

Avatar

Зочин 2019-07-24 202.9.45.110

erguu p***a dandaa hovch avgai shig hov bzaj suuh yum.chamd iim naadam zohioyh ni baitugai ar geree tejeeh chadalgui adgiin s***r bgaa daa.

Avatar

Зочин 2019-07-24 202.170.71.82

Монголчуудын нэг муухай зан байдаг юм болгоныг гоочилж муулж өв сэв хайж өөрөө мундаг юм шиг шүүмжилж байдаг. өөрөө мундаг байж бусадыг муул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж