Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцсэн ч, эцсийн шийдвэр гаргаагүй байгаа юм. Тус намын бүлэг хуралдаанаа түр завсарлуулж, үдээс хойш хуралдахаар болжээ.
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Хамтарсан Засгаас гарах асуудал бол улс төрийн шийдвэр учир намын Удирдах зөвлөлийн хурлаас эцсийн шийдвэр гарах ёстой. Одоо намын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана. Бүлгийн хурал 15.00 цагаас үргэлжлэн, удирдах зөвлөлд хүргүүлэх санал, дүгнэлтээ нэгтгэх болно” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тэгвэл намын удирдлагууд Ч.Сайханбилэг сайдтай уулзаж, зургаан сайдыг нь явуулна гэвэл Шийдлийн засгийг бүхэлд нь огцруулах бичиг өргөн барихаар төлөвлөж байгаа сурагтай.
О.САР