Аян замд явахад зайлшгүй хэрэгтэй түргэн тусламжийн эмийн санг бүрдүүлэхэд дунджаар 1400 орчим рубль шаардагдана гэсэн тооцоог DSM Group-ийн шинжээчид хийжээ.
Түргэн тусламжийн эмийн санд эмчийн жоргүй олгогддог эм, бэлдмэлүүд багтдаг. Тодруулбал, ханиадны эм, халуун бууруулж, өвчин намдаах эм, хоол боловсруулах эрхтний хямралын эсрэг эм, харшлын эм, халдваргүйжүүлэн ариутгагч бодисууд, халууны шил, боолтын материал шархны лент, нарны түлэгдэлтэд хэрэглэх тос зэрэг багтдаг байна.
Энэ жагсаалтаар тооцооход 1370 рубль болж байгаа ажээ.
Дээрх эмээс хамгийн үнэтэй нь нарны түлэгдэлтийн үед хэрэглэх тос 302 рубль, хамгийн хямд нь халуун бууруулж, өвчин намдаах эм 80 рубль, халдваргүйжүүлэх бодис 38 рубль ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ