Он гарсаар Орост ирэх цагаачдын тоо эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.25-нд нийтлэгдсэн

Он гарсаар Орост ирэх цагаачдын тоо эрс нэмэгджээ

Он гарсаар Орост ирэх цагаачдын тоо эрс нэмэгджээ

ОХУ-д ирэх цагаачдын тоо 2019 он гарснаас хойш эрс нэмэгдсэн дүнтэй байгааг Үндэсний Статистикийн хороо тайлбарласан байна.

“Тоон үзүүлэлтийн аргачлалд ямар нэг өөрчлөгдсөн зүйл байхгүй. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс илүү тодорхой дүн мэдээ нийлүүлэгдэн нэгтгэгдэж эхэлдэг” хэмээн Үндэсний Статистикийн хорооны тайлбарт өгүүлсэн байна.

Мөн түр оршин суугаа иргэдийн мэдээлэл ч бас нэгтгэгддэг байна.

Харин Орос доторх шилжилт хөдөлгөөн буурсан байгааг Үндэсний Статистикийн хороо онцоллоо.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Орост ирэх цагаачдын тоо үлэмж нэмэгдсэнийг мэдээлжээ.

Тус институтийн мэдээгээр 2019 оны эхний дөрвөн сард Орост ирсэн цагаачдын тоо эрс нэмэгдэж, 98 мянган хүнд хүрчээ. Өнгөрсөн 2018 оны эхний дөрвөн сард Орос улсад 57,1 мянган цагаач иргэн ирж байсантай харьцуулбал энэ өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж