Бадминтоны &#34Shuttle time&#34 сургалтыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Бадминтоны &#34Shuttle time&#34 сургалтыг зохион байгуулав

Монголын бадминтоны холбооноос өнгөрөгч бямба гаригт(VII.04) "Shuttle time" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Улаанбаатар хотноо болсон бадминтоны анхан шатны тус сургалтад Багахангай, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн 11 багш, арга зүйч нар оролцжээ.

“Shuttle time" сургалтын зорилго нь бага насны хүүхдүүдэд бадминтоны спортыг хэрхэн сонирхолтой байдлаар зааж, энэ спортын ач тусыг ойлгуулах зорилготой юм.

Дашрамд дуулгахад, Монголын өсвөрийн тамирчид Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан 19-өөс доош насны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж