Британийн эрдэмтэд шинэ том одыг нээв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Британийн эрдэмтэд шинэ том одыг нээв


Их Британийн хойд нутгийн Шеффилдын их сургуулийн одон орончид өнөөдөр бидэнд байгаа однуудаас хамгийн томыг нь нээсэн байна. Шинэ од манай нарнаас 320 дахин хүнд бөгөөд 10 сая дахин хурц гэрэлтэй ажээ.

Энэ тухай гадаадын хэвлэлийн агентлагууд лхагва гаригт мэдээлсэн байлаа. Сар тутмын Тhe Royal Astronomical Society гэх шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд энэ тухай өгүүлсэн байна.

Шинэ одыг R136a1гэж нэрлэсэн ба тэр нь тэнгэрийн заадсаас 165 мянган гэрлийн жилийн цаана байгаа Tarantula Nebula мананцарын төв хэсэгт аажмаар нүүх нэгэн галактикт байгаа гэнэ.

Эрдэмтэн Пол Краузерын тэмдэглэснээр R136a1 маягийн од эхлээд маш томоор төрдөг ба одон орны хувьд бага болох гурван сая жилийн дотор жин нь хасагдсаар мөхдөг гэнэ.

Эрдэмтдийн үзэж буйгаар шинээр нээгдсэн одны улайссан хийн хэм нь 40.000 градус бөгөөд нарныхаас долоо дахин их ажээ.

Гэхдээ Санта-Крусийн их сургуулийн эрдэмтэд энд алдаа байж болохыг хэлэв. Ойрхон байрлалтай хоёр одыг нэг гэж хүлээн авсан байж болохыг тэд үгүйсгэсэнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж