"Үлэг гүрвэлийн олдвороороо алдартай Монголд геопарк дутагдаж байна" | News.MN

"Үлэг гүрвэлийн олдвороороо алдартай Монголд геопарк дутагдаж байна"

"Үлэг гүрвэлийн олдвороороо алдартай Монголд геопарк дутагдаж байна"

"Үлэг гүрвэлийн олдвороороо алдартай Монголд геопарк дутагдаж байна"

Азийн динозаврын холбооны ээлжит IV их хурал манай улсад анх удаа болж байна. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй эл хурал МУИС-ийн хурлын зааланд хоёр өдөр үргэлжлэх юм.

Энэхүү симпозиумд гадна дотны 100 орчим төлөөлөгч оролцож байна. Тодруулбал, ОХУ, БНСУ, Хятад, Канад, Дани, Тайланд, Тайван зэрэг 11 орны 77 орчим зочид хүрэлцэн ирсэн нь энэ удаагийн ээлжит хуралд олон улсын эрдэмтэн, судлаач манай улсыг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэх үүднээс ихээхэн анхаарал хандуулсан болохыг манай эрдэмтэд онцолж байна.

Өнөөдрийн хурлаар манай орны болон олон улсын судлаачид үлэг гүрвэл, үлэг гүрвэл бус сээр нуруутан амьтад болон палебиологи зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр гадны зарим төлөөлөгч Монгол Улс нь үлэг гүрвэлийн их өлгий нутаг учраас геопарк байгуулах шаардлагатай гэж үзсэн бол манай улсын эрдэмтэд энэхүү ажлыг дөнгөж эхлүүлж байгааг дурдсан юм.

МОНГОЛЫН ТРАБАЗАВР БАТААР БОЛОН АЛЬБЕРТОЗАВР КАНАДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙН ТАЛААРХ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛНА

Альбертогийн Их сургуулийн профессор доктор ПЕЛИ КАЙ: 

Өнөөдрийн симпозиумд оролцож байгаа илтгэлд махан идэшт Тринозавр үлэг гүрвэлийн төрлийн судалгаагаар голчлон ажилладаг. Түүний нэг төрөл нь зөвхөн Монголоос олддог Трабазавр Батаар юм.

Энэ хүрээнд өнөөдрийн илтгэлээр Монголын трабазавр батаар болон альбертозавр канадын төлөөллүүдийн хоорондын харилцаа холбоо болон эдгээрийн шинж тэмдгүүдийн ялгаатай байдал, амьдралын хэв маягийг судалсан судалгаануудын үр дүнгийн талаар танилцуулна. Монгол бол үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаар баялаг, дэлхийд үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаараа дээгүүрт жагсдаг учраас геопарк байгуулах нь зүйн хэрэг гэж үзэж байна.

МОНГОЛ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОРОН ТУЛ ГЕОПАРК БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Азийн Динозаврын холбооны Ерөнхийлөгч ВАРАВУДХ СИТИТХОРН: 

-Азийн динозаврын холбоо нь анх 2013 онд үүсэн байгуулагдахад Азийн томоохон орнууд болон Япон, Хятад, Өмнөд Солонгос болон Монгол Улс нэгдэж орсон түүхтэй. Энэ удаагийн хурлаар 100 гаруй төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээ болж байна. Одоогоор Тайланд улс палеонтологийн салбарт судалгааны түвшинд хөгжиж буй орнуудын нэг.

Одоогоор 11 үлэг гүрвэлийн төрөл Тайланд улсаас тогтоогдоод байна. Түүнчлэн бид Засгийн газрын дэмжлэгтэйгээр геопарк байгуулж, зарим улс оронд жишиг болж буй. Энэ үүднээс Монгол Улс үлэг гүрвэлийн орон гэдгийг дэлхий нийтээр мэдэх тул геопарк байгуулах шаардлагатай гэж миний хувьд үздэг.

Энэ удаагийн хурлаар палеонтологийн салбарын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнг ярилцаж, нэгдэх чухал ач холбогдолтой. Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байна. Хурлын хөтөлбөрөөс харахад хоёр өдрийн хурлын дараа үлэг гүрвэлийн олдворт газруудаар хээрийн аялал хийх юм билээ. Үүнийг тэсэн ядан хүлээж байна.

ШАРЦАВЫН ОЛДВОРТ ГАЗРЫГ ГЕОПАРК БОЛГОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Техник боловсруулалт, сэргээн засварлах лаборатори музейн эрхлэгч С.ӨЛЗИЙЦЭРЭН: 

-Манай улсад геопарк байгуулах эхний алхмууд хийгдэж эхэлсэн. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Шарцавын олдворт газарт одоогоор 20 мянга орчим үлэг гүрвэлийн чулуужсан мөр хадгалагдан үлдсэн. Байгалийн тогтоц бүхий дурсгалт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй учраас тухайн газарт хадгалалт хамгаалалт танин мэдэхүйн ажил явуулахаас өөр аргагүй. Иймд хүний нөлөө болон байгалийн нөлөөллөөс хамгаалах хашлага барьсан.

Үлэг гүрвэлийн мөр нягт хадгалагдаж үлдсэн хэсгүүдийн орчимд орчны тохижилт хийсэн. Энэ ажлыг цаашид илүү хөгжүүлж, судалгааны төв, музей байгуулж, жуулчдын маршрутад оруулах төлөвлөгөөтэй байна. Үүний тулд хамгийн чухал нь олон нийт, дотоодын аялагчид палеонтологийн олдворт газруудаа хайрлаж, хамгаалах сэтгэлтэй байгаасай гэж хүсч байна.

Байгаль дээрх олдворууд нэгдүгээрт, байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй устах аюултай. Хоёрдугаарт, хүний нөлөөтэй устах өндөр эрсдэлтэй. Хүмүүс мэдэхгүйгээс мөрүүдийг нь ховхолж авах, зөөх, дээгүүр нь гарч явахдаа эвдэх зэрэг аюултай тул энэ бүхнээс хамгаалахын тулд геопарк байгуулах шаардлагатай юм гэлээ.

Азийн Динозаврын Холбоо (Asian Dinosaur Association)-ноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Олон Улсын үлэг гүрвэл, эртний шим ертөнцийн судалгааны чиг баримжаагаа болгодог судлаачдын чуулга уулзалтын IV их хурлын үйл ажиллагаа манай улсад энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм.

Энэ үеэр олон улсын палеонтологийн салбарын эрдэмтэн, судлаачид Улаанбаатар хотод хоёр өдөр хуралдаж, V симпозиум зохион байгуулах орноо сонгох аж. Дараа нь үлэг гүрвэлийн олдворт газруудаар хээрийн экскурсийг Өмнөговь аймгийн Баянзаг, Төгрөгийн ширээ, Алаг тээг зэрэг үлэг гүрвэлийн олдворт газрууд болон геологийн сонирхол татахуйц тогтоц бүхий Цагаан суварга байгалийн цогцолбор газарт хийснээр энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөх юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-07-24 73.63.14.83

Rincheniin barsbold gej delxiid danstai erdemten bna. Daanch ashiglaj chadaxgui ym daa

Avatar

мгл 2019-07-24 103.26.194.13

соц уед байсан овсон тэжээлт аварга гурвэлиин ясыг хэзээ хэн зараад алга болгочихсон бэ????

Avatar

zochin 2019-07-24 103.9.88.162

NY-iin muzuid manai ulug gurveliin oldvoruud zunduu bna lee. neg nastai hun ta nar mongolchuuduu geed bur daguulj ,tailbarlaj ugsun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж