Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ | News.MN

Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ

Сүхбаатар аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус аймгийн Түмэн цогт сумын Их наран гэх газарт энэ сарын 22-ны өдөр “Probox” маркийн автомашин замын хажуу руу онхолдож, бага насны хоёр хүүхэд гэмтэн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай осол болжээ.

“Probox” маркийн автомашиныг 30 орчим насны эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, улмаар зорчиж явсан 10-12 орчим насны нэг охин амиа алдаж, үлдсэн хоёр хүүхэд нь хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна.

Сануулахад, улсын хэмжээнд жилийн хугацаанд бүртгэгддэг авто ослын тохиолдол дунджаар 32100 байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 10.2 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бол жилд авто ослын улмаас 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ууу 2019-07-24 49.0.212.154

ТЭХЭЭР ЭВДЭРХИЙ МАШИНЫГ ОРУУЛАЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Uuu 2019-07-24 49.0.212.154

ДАЙН БОЛЖ БГА ЮМ ШИГ ЖИЛД 700 ГААД ХУН НАС БАРЬЖ БНА . ЭНД ТОР ЗАСАГ МАШ БУРУУТАЙ. САЯХАН ЗОВ ХУРДТЭЙ ШИНЭ МАШИН ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНДЭЭ ОРУУЛАЖ ИРСЭН ГАНЦХАНЫГ ШТЭЭ. ГЭТЭЛ ТАТВАРЫН ЯМАР ХОНГОЛОЛТ БАЙХГУЙ ЕСТОЙ н**ш. ГААЛИАР МАШИНАА АВАХ ГЭЖ 2,3 ОДОР ЯВСАН . ОРЖ ИРЖ БГА МАШИНУУД ХУУЧИН ОЛОН КМ ЯВЧИХСАН , 10 МАШИНЫ 8 ЭВДЭРХИЙ ХОЙНО УРДААСАА ОРЧИХСОН МАШИНУУД БСАН. ЯПОНООС 1-2000$ ООР АВААД ЭНД ЯНЗЛААД ЗАРДАГ ЮМ ШИГ БНА ЛЭЭ. ТЭГЖ ЗАСАГДСАН МАШИНУУД ЯМАР ОЛИГ БАЙХАВДЭЭ ХАРЬЦАА ЭНЭ ТЭР НЬ АЛДАГДСАН

Avatar

Зочин 2019-07-24 203.169.49.119

Дайн гарч байгаа орнууд шиг байна. Жолооч бүрийг давтан шалгалтанд оруулж, тэнцэхгүй хүмүүсийнх нь эрхийг нь цуцалж олон хүний амь насыг аврах хэрэгтэй. Сонгуулийр гарч ирдэг намууд энэ талаар үүрэг амлалт авч хүн амаа хамгаалах хэрэгтэй байна.

Avatar

Osol 2019-07-24 66.181.164.137

Ene huuhnuud uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж