Сүхбаатар аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус аймгийн Түмэн цогт сумын Их наран гэх газарт энэ сарын 22-ны өдөр “Probox” маркийн автомашин замын хажуу руу онхолдож, бага насны хоёр хүүхэд гэмтэн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай осол болжээ.
“Probox” маркийн автомашиныг 30 орчим насны эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, улмаар зорчиж явсан 10-12 орчим насны нэг охин амиа алдаж, үлдсэн хоёр хүүхэд нь хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна.
Сануулахад, улсын хэмжээнд жилийн хугацаанд бүртгэгддэг авто ослын тохиолдол дунджаар 32100 байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 10.2 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бол жилд авто ослын улмаас 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ