Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах “Түмний байр” төсөл хэрэгжүүлнэ | News.MN

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах “Түмний байр” төсөл хэрэгжүүлнэ

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах “Түмний байр” төсөл хэрэгжүүлнэ

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах “Түмний байр” төсөл хэрэгжүүлнэ

Гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой “Түмний байр” төслийг Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалтай “Ханан шишгэд” ХХК-иас санаачлан албан ёсоор эхлүүлсэн байна.

Тус компани нь анх 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд “Түмний байр’’ төслийг анх 2015 онд тус компанийн захирал С.Мөнхбат санаачлан тодорхой үе шат болон судалгаа явуулсны эцэст хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болжээ.

“Түмний байр” төсөл нь нийслэл хотын ард иргэдийг эрүүл орчинд, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ипотекийн 8 хувийн орон сууцны зээлд түргэн шуурхай хамруулж, орон сууцжуулах зорилготой аж.

Төслийн судалгааны хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нийт 1740 айл өрхийг хамруулан судалгаа явуулсан байна. Ингэхдээ ипотекийн 8 хувийн зээлд урьдчилгаа мөнгө байршуулан хамрагдах боломжтой иргэд олон байдаг ч амьжиргааны төвшин доогуур иргэд өнөөгийн банкны шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй гэж үзжээ.

“Түмний байр’’ төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах нэн хүсэл тэмүүлэлтэй, мөн ажлын байртай болж, ажил хийж орлогоороо зээлийн эргэн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгох юм байна. Мөн урьдчилгаа 20 хувийг байршуулж, “Ханан шишгэд” ХХК-иас 10 хувийг нэмэн, 30 хувь болгон банкинд байршуулснаар 30-50 м байруудыг орон сууцжуулах боломжийг хангаж өгөх ажээ.

Банкны шалгуур болон эргэн төлөлтөд баталгаа өгөх бөгөөд зээлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах нэмэлт боломж олгох юм байна. Ингэснээр ард иргэд өөрийн байртай болж, ажил хийж олсон орлогоороо орон сууцтай болгох боломжийг бодитоор бүрдүүлж чадна гэж төсөл санаачлагч үзжээ.

Төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлд олноороо баригдсан ч худалдан авалтгүй байгаа шинэ орон сууцуудыг эргэлтэд оруулах ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, иргэдийн ажил хийх боломж, ажлын байрыг нэмэгдүүлэх олон давуу тал байгааг онцоллоо.

Түүнчлэн өөрсдийн санаачилсан энэхүү төслөөр “Ханан шигшэд” ХХК, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад компаниуд, барилгын томоохон байгууллагуудад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бодитоор иргэдийн амьдралд дэмжлэг, нөлөө болох ажил өрнүүлэхийг уриаллаа.

М.УРАНГОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж