Волверхэмптон Уондерерс клуб

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Волверхэмптон Уондерерс клуб

Волверхэмптон Уондерерс клуб
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Molineux” цэнгэлдэх 32,050 хүний багтаамжтай
  • Дасгалжуулагч: Нуно Эспирито Санто
  • Багийн ахлагч: Конор Коаду
  • Лигийн аварга: 3 удаа
  • Цомын аварга: 4 удаа
  • Холбоодын цом: 2 удаа
  • Лига кап цом: 4 удаа
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0

Волверхэмптон Уондеререс клуб 2018-2019 оны улиралд премьер лигт дэвшин гарч ирсэн. 2011-2012 оны улиралд доод лиг рүү унасан Волверхэмптон долоон жилийн дараа эргэн шилдгүүдийн өрсөлдөөнд ирэхдээ 1970-аад оноос хойш Английн дээд лигт хамгийн өндөр амжилтаа үзүүлж, хүснэгтийн 7-р байранд орсон. Тэртээ 1979-1980 оны улиралд лигтээ 6-р байранд орсноос хойш премьер лигтээ хүснэгтийн эхний 10-т багтаж чадаагүй байсан. Энэ бол клубын хувьд маш том ахиц дэвшил байсан бөгөөд дасгалжуулагч Нуно Сантогийн ур ухаан байлаа.

Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилтаараа Волверхэмптон клуб 1980-1981 оны улирлаас хойш анх удаагаа Европын тавцанд хүч үзэх эрхтэй болсон. Өдгөө тэд Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд амжилттай давж чадвал энэ намар Европын дэвжээнд ч хүч үзэх боломжтой.

Өнгөрсөн улиралд Нуно Сантогийн шавь нар лигийн 38 тоглолтоос 16 хожил авч 9 тэнцэж 13 хожигдон +1 гоолтойгоор 57 оноо авч хүснэгтийн 7-р байранд бичигдсэн. Тэдний хожил дунд Арсеналыг 3-1, Манчестер Юнайтедыг 2-1, Тоттенхэм Хотспурыг талбай дээр нь 3-1, Челсиг мөн талбай дээр нь 2-1 харьцаатай хожсон хожлууд ч бий. Ер нь ТОП-6 клубээс Арсенал болон Челси клубуудэд хожигдолгүйгээр тус бүрээс нь 4 оноо салгаж чадсан. Мөн Манчестер Сити клубтэй тэнцэж чадсан. “Том”-чуудтай сайн тоглож чадсан Волверхэмптон клубын хувьд ирж буй улиралд амжилтаа хадлаган, томчуудаас халгалгүй сайн тоглох боломжтой.

Багийн довтолгоог Бенфика клубээс зээлээр авчирсан Мексик довтлогч Р.Хименез болон 22 настай Португал залуу Д.Жота нар авч гарсан бөгөөд Р.Хименез премьер лигт тоглосон эхний улиралдаа 13 гоол оруулсан. Ийм түүнийг баг нь өнгөрсөн 4 сард 30 сая паундаар жинхэлээд байна. Довтолгоо боломжийн хойноо Р.Беннетт, К.Коади, М.Доэрти болон У.Боли гэсэн дөрвөл тун сайн арын хамгаалалтаа авч яваа.

Ялангуяа ахлагч К.Коади багаа маш сайн ахалж, өнгөрсөн улиралд +1 гоолын зөрүүтэй улирлыг өндөрлүүлсэн. Ийм Волверхэмптон клубын хувьд одоогийн байдлаар тийм ч идэвхтэй солилцоонд оролцохгүй байна. Ер нь ч бүрэлдэхүүн боломжийн байгаа. Энэ жил лав л доош унахгүй болов уу? Чононууд бол өдгөө тун эвгүй өрсөлдөгчид болсон.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж