Токио-2020 зуны олимпийн XXXII наадам эхлэхэд нэг жил үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Токио-2020 зуны олимпийн XXXII наадам эхлэхэд нэг жил үлдлээ

Токио-2020 зуны олимпийн XXXII наадам эхлэхэд нэг жил үлдлээ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын хамгийн том баяр наадам болох олимпийн наадам ирэх онд болно. Зуны олимпийн XXXII наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Туркийн Стамбул, Испаний Мадрид, Японы Токио хотууд өрсөлдсөн. Эцсийн шатны санал хураалт 2013 оны 9 сарын 7-нд Аргентины Буэнос-Айрес хотноо ОУОХ-ны 125-р чуулганы үеэр болж Японы Токио хот Турк улсын Стамбул, Испани улсын Мадрид хотуудыг ялснаар 2020 оны зуны олимпийн XXXII наадмыг зохион байгуулах эрхийг авсан байдаг.

Өнөөдрийн байдлаар Токио-2020 зуны олимпийн XXXII наадам эхлэхэд яг нэг жил үлдээд байна. Япончууд зуны олимпийн наадмыг 2020 оны 7 сарын 24-ний өдрөөс 8 сарын 9-ний өдрүүдэд спортын 33 төрлөөр зохион байгуулна.

Япон улсын нийслэл Токио хот тэртээ 1964 онд анх удаагаа Ази тивд зуны олимпийн наадмыг хүлээн авч байсан юм. Ийнхүү 56 жилийн дараа 2 дахь удаагаа зуны олимпийн наадмыг хүлээн авч байна. Манай улс 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд (Монгол улс олимпийн наадамд анх 1964 оны Австрийн Инсбрукийн өвлийн олимпийн наадамд оролцсон) анх удаагаа орохдоо чөлөөт бөх, хөнгөн атлетик, буудлага, гимнастик болон дугуйн төрлүүдээр өрсөлдөж байв.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж