Хоол, хүнсний гаралтай хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Хоол, хүнсний гаралтай хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хоол, хүнсний гаралтай хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад өөрийн үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэх, энэ нь өөрт хамаарах бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдэлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс дараах асуудалд анхаарах  нь зүйтэй. Үүнд:

  • Дотоод хяналт тавих үүрэг бүхий дотоодын хяналтын баг, ажилтан томилж ажиллуулах,
  • Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,
  • Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,
  • Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдлын болон мэргэжлийг чадамжийг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталж гаргасан хяналтын хуудсаар /http://inspection.gov.mn/ үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт хийж эрсдэлээ үнэлэх,
  • Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган шуурхай хэрэгжүүлэх,
  • Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох,
  • Хяналт шалгалтын менежер, ажилтанд хяналт явуулах цаг хугацааг хангалттай олгох, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зэргээр байгууллагын зүгээс дэмжиж чиглүүлэх,
  • Дотоод хяналтын ажилтан болон үйлчлүүлэгчийн зүгээс тавьсан зөв санал, шаардлагыг цаг тухайд нь хэрэгжүүлэх, асуудлыг шуурхай шийдэж байх,
  • Шаардлагатай бол илэрсэн дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,
  • Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хохирол учруулсан, болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж