Монгол Улсын хэмжээнд эхний 6 сард нийт 2968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн 24763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.
Хүснэгт 1. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал
Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 19761хүн, 3765 автомашин ажиллаж, 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.0 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Тээврийн хэрэгслийн ослын 39 удаагийн дуудлагаар автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 61хүний амь насыг аварч ажилласан.
Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 112 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6%-аар өссөн байна.
Үүний 21 /19%/ нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хүүхэд /57%/ гал түймэрт өртөж, 7 хүүхэд /30%/ үер, усны осолд өртөж нас барсан байна.
Хүснэгт 2. 2019 оны эхний 6 сард бүртгэгдсэн аюулт үзэгдэл ослоор нас барсан хүн /насны бүлэг, хүйсээр /
Хүснэгт 3. 2019 оны эхний 6 сарын аюулт үзэгдэл, ослын бүртгэгдсэн тохиолдол /бүс нутгаар /
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ