Орон сууцны дундах 10-аад замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно | News.MN

Орон сууцны дундах 10-аад замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

Орон сууцны дундах 10-аад замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

Орон сууцны дундах 10-аад замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

Улаанбаатар хотын түгжрэл ихээр үүсдэг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд орчмын зарим хөдөлгөөнийг маргаашаас /2019.07.25/ нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нэг чигийн замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу “Ард” кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож буй аж.

Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо буюу “Голомт” банк, “Компьютер ланд” төв орчмын зарим замууд болон Баянзүрх дүүргийн зургадугаар хороо буюу “Баянзүрх” захын баруун, урд гудамж, тус дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Жуковоос “Гялс” төв хүртэлх замуудыг долдугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад оруулах юм.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотын зарим нэг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд орчмын хөдөлгөөнийг маргаашаас /2019.07.25/ эхлэн нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлнэ.Өөрөөр хэлбэл орон сууцны дундах сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд өөд өөдөөсөө автомашинууд хараад зогсчихдог шүү дээ. Тиймээс нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байгаа юм. Ойролцоогоор 10 орчим газар бий” гэв.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-24 202.131.249.122

ЗУРАГ НЬ ЯМАР Ч ОЙЛГОМЖГҮЙ ЮМ

Avatar

иргэд 2019-07-24 202.21.109.158

нэг чигийн урсгалтай болгочихвол машин тавих зогсоол олон болно. Маш зов шийдвэр байна Байрнуудын дунд талын замуудыг бугдийг нар зов эргэдэг нэг урсгалтай болгочихвол тугжрэл эрс багасч иргэд бухимдахгуй болно шуу

Avatar

УРИАЛГА...! 2019-07-24 203.91.115.39

ИРЭХ ЖИЛЭЭ ЧАНАРТАЙ ЯВГАН БА ДУГУЙН ЗАМТАЙ БОЛГОХ ЖИЛ БОЛГЬЕ ОО ..! ОДООНЫ МУУХАЙ ЧАНАРГҮЙ ХАВТАН, ЗАМЫН ХЭВНҮҮДИЙГ БОЛЬ! ЧАНАРТАЙ, ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ ХЭВЭЭР ЧАНАРТАЙ ХИЙХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЬЯ. ХОТОДОО ЯВГАН АЛХАХ УРАМ АЛГА. ГОЁ ЦЭВЭРХЭН ЯВГАН ЗАМТАЙ БОЛ ИХЭНХ ХҮМҮҮС ЯВГАН ЯВЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДНО Ш ДЭЭ… СКҮҮТЭРЭЭР Ч ГЭСЭН ЯВМААР Л БНА Ш ДЭЭ.. 2020 ОНЫГ ЯВГАН ЗАМ ДУГУЙН ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ ЖИЛ БОЛГЬЁ..!

Avatar

Зочин 2019-07-24 202.126.89.164

yum hiih geed l bga yum

Avatar

g 2019-07-24 202.126.88.57

Дэмжиж байна 100%

Avatar

Зочин 2019-07-24 202.21.100.202

туршаад үзэцгээе ахан дүүс нараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж