Ж.Чулуунбатын жинд түрүүлсэн А.Таймазовын медалийг хураана | News.MN

Ж.Чулуунбатын жинд түрүүлсэн А.Таймазовын медалийг хураана

Ж.Чулуунбатын жинд түрүүлсэн А.Таймазовын медалийг хураана

"ЛОНДОН 2012" олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-д медаль хүртсэн хоёр бөх допингтой холбогджээ

Ж.Чулуунбатын жинд түрүүлсэн А.Таймазовын медалийг хураана

Узбекистаны чөлөөт бөхийн тамирчин байсан олимпийн аварга Артур Таймазовын “Лондон 2012”-ын аваргын алтан медалийг хураахаар болсон талаар BBC агентлаг мэдээлжээ.

Олон улсын олимпийн хорооноос “Лондон 2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд түрүүлсэн Артур Таймазоваас авсан шинжилгээгээр дахин туринабол илэрчээ. Тиймээс түүний аваргын алтан медалийг хураахаар болсон байна. Мөн мөнгөн медаль хүртээд байсан Гүржийн Давит Модзманашвили допингийн асуудлаас болж, медалиа хураалгаад байгаа билээ. Энэ жинд хүрэл медалийг ОХУ-ын Билял Махов, Ираны Комейл Гасщми нар хүртсэн юм. Одоогоор энэ жингийн медалийг хуваарилах асуудлыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шийдэх аж.

Сонирхолтой нь, энэ жинд өрсөлдсөн Монголын тамирчин Ж.Чулуунбат шагналт долдугаар байр эзэлсэн. Түүний хувьд Сенегалын бөхийг ялж, ОХУ-ын Б.Маховд ялагдсан ч цааш дагах барилдаан гараагүй юм. Учир нь Махов хагас шигшээд мөн допингийн асуудалд медалиа хураалгасан Гүржийн Давит Модзманашвилид ялагдсан. Энэ жингийн алт, мөнгөн медаль болон хүрэл медалийн эздийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргахаар болжээ.

Допингийн асуудлаас болж аваргын алтан медалиа хураалгах болсон Артур Таймазов “Бээжин 2008” олимпийн наадмын медалиа хураалгаад байсан юм. Түүний хувьд 2000, 2004, 2008, 2012 оны олимпийн наадамд дараалан финалд үлдэж байсан ч хоёр алтан медалиа хураалгаад байна. Артур Таймазовт “Сидней 2000”-ын мөнгө, “Афин 2004”-ын алтан медаль үлдлээ.

Өдгөө 40 настай Таймазов ОХУ-ын Төрийн Думын депутатын алба хашиж байгаа бөгөөд Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, давж заалдахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.bbc.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-24 202.179.2.250

Одоо 2 хүрэлээс допинг илэрчихээсээ хэхэ

Avatar

Зочин 2019-07-24 202.179.31.31

2 хүрэл медаль авсан 2 алт мөнгө хувааж аваад хоёр 5 р байр хүрэл медаль аваад манай хүн яг медалийн оосор атгаад мултарч байгаа юм байна

Avatar

Зочин 2019-07-24 112.72.11.114

Манай бөх 6-д орно гэсэн үг үү? Баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-07-24 202.126.89.150

энэ допингын хороо гэж сонирхолтой газар уу даа. 2012 оны асуудлыг одоо ярьж манайхаар бол улс төржүүлээд. Цагийн юм цагтаа л гэдэг биз дээ. Одоо тэр төмөр нь хэнд хэрэгтэй юм бол

Avatar

СД 2019-07-24 103.212.116.88

Гүржийн бөх доипнг хэрэглээгүй байсан бол түүнийг Махов ялж, манай бөх дагах барилдаан хийж байж дээ. Допингг ийм давхар хорлонтой

Avatar

ЗОЧИН 2019-07-24 103.10.23.6

Чулуунбат яг медалиас мултарч байгаа юм байна шд. Дахиад нэг ялсан байсан бол медальтай байжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж