”Их түмэн санаачлага” Зүүн Хойд Азийн орнуудын ОНХАХ-ны уулзалт эхэллээ | News.MN

”Их түмэн санаачлага” Зүүн Хойд Азийн орнуудын ОНХАХ-ны уулзалт эхэллээ

”Их түмэн санаачлага” Зүүн Хойд Азийн орнуудын ОНХАХ-ны уулзалт эхэллээ

”Их түмэн санаачлага” Зүүн Хойд Азийн орнуудын ОНХАХ-ны уулзалт эхэллээ

Их Түмэн Санаачлагын Зүүн хойд Азийн орнуудын Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 7 дугаар уулзалт, Логистикийн салбар хорооны 5 дугаар уулзалт, Орон нутгийн хѳгжлийн форум Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ.

Тус уулзалтад БНХАУ, БНСУ, БНАСУ, Япон, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсыг тѳлѳѳлж БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй ”Мянганы суут хүн” Их Чингис хаан түүхэн аялал жуулчлалын тѳслийн нэгжийн тѳлѳѳллѳѳс бүрдсэн 60 гаруй хүн уулзалтад оролцож байна.

Хэнтий аймаг нь Их түмэн санаачлагын орон нутгийн хамтын ажиллагааны гишүүн аймаг юм. Тѳлѳѳллүүд уулзалтын эхний хагаст орон нутгийн хамтын ажиллагааны хэрэгжилтийг хянах, орон нутгийн Засаг захиргааны хэтийн тѳлѳв, гишүүн аймгуудын шинэ тѳслийн саналуудыг авч, ОНХАХ-ны техникийн зааварчилгааны талаар хэлэлцэж байна.

Их Түмэн Санаачлага нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг.

Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хороод байгуулан анхаарч ирсэн. Харин Орон нутгийн хамтын ажиллагааны хороо байгуулагдаад 7 дахь жилдээ ийнхүү хамтын ажиллагаагаа дүгнэж, гишүүнээр элссэн аймаг, муж, хотууд цаашдаа хамтран ажиллах саналаа дэвшүүлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж