Цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өгөв | News.MN

Цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өгөв

Цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өгөв

Цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өгөв

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн төлөөллүүд  өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав. Тэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн III хорооны 54 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа компанийн удирдлагуудад ирэх сарын 10-ны дотор цэцэрлэгийн өргөтгөлийг барьж дуусгахыг үүрэг болгов. Нийт 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Триалинк” ХХК гүйцэтгэж байна.

Үүний дараа тус дүүргийн 16 дугаар хорооны нутагт баригдаж буй 280 ортой цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав. Уг цэцэрлэг нь шинээр баригдаж байгаа юм. Барилгын ажлын нийт өртөг 2.4 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Хөвсгөл Хөхтэнгэр” ХХК ажиллаж байна.

“Өнөөдрийн байдлаар барилгын ажил 15 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө” хэмээн “Хөвсгөл Хөхтэнгэр” ХХК-ийн удирдлагууд хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад төлөвлөгөөт хугацаанд цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж