ОХУ-д хүүхдийн зуслан шатаж, дөрвөн хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

ОХУ-д хүүхдийн зуслан шатаж, дөрвөн хүүхэд амиа алджээ

ОХУ-д хүүхдийн зуслан шатаж, дөрвөн хүүхэд амиа алджээ

ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск мужид хүүхдийн зуслангийн байр шатаж, дөрвөн хүүхэд үрэгдсэн байна. Энэхүү харамсалтай үйл явдал өчигдөр /2019.7.23/ болсон бөгөөд амь үрэгдэгсдийн нэг нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амьсгал хураажээ.

Үүнээс гадна гурван хүүхдийн биеийн байдал хүнд байгаа тухай “Tass” агентлаг мэдээлэв. ОХУ-ын Онцгой байдлын сайдын мэдээлснээр, гал гарах үед зусланд 189 хүүхэд амарч байжээ. Нийт 20 асар шатаж, зургаан асар нурсан байна.

Гал гарах үеэр 11 настай Александр хүү өөрөө түлэгдэж, гэмтсэн ч олон хүүхдийг галаас аварч, чирч гаргажээ. Харамсалтай нь, хүү эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа дийлэлгүй нас барсан байна. ОХУ-ын Мөрдөн шалгах товчооноос эрүүгийн хэрэг үүсгэн, хоёр эрэгтэйг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Энэхүү харамсалтай хэргийн улмаас тус мужид гурван өдрийн гашуудал зарлаад байна. Хүүхдийн зуслан дээр гал гарсан хэргийг мужийн захирагч мэдээгүйг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медмедев буруушааж, хариуцлага тооцохоор болжээ. Мужийн захирагч Сергей Фургал дээрх зуслан нь хувийн зуслан байсан учир хэргийн талаар огт мэдээгүй хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж