Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 гаруй санал иржээ | News.MN

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 гаруй санал иржээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 гаруй санал иржээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 гаруй санал иржээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны 6-р сарын 06-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1, 5.3-р зүйлд заасан зарчим, УИХ-ын даргын 2019 оны 159-р захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна.

Эх сурвалж: www.parliament.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАТ инженер 2019-07-24 119.40.103.3

Орон нутагт өөрийн намынхантайгаа уулзалт хийчихээд (гол нь ЗДТГ-ынхан)ард түмнээс санал авлаа гэж юу солиороод байна вэ Бүх нийтийн санал усуулгын товч томьёололоо бушуухан гаргаж ирээд санал аваач ээ.

Avatar

Зочин 2019-07-24 124.158.107.98

тэгш асуухаас дөлж зугатаад л байна л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж