Түрээсийн орон сууцанд 7600 хүн бүртгүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцанд 7600 хүн бүртгүүлээд байна

Түрээсийн орон сууцанд 7600 хүн бүртгүүлээд байна

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ сарын 22-ны 17.00 цагт эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.24/ статистик мэдээгээр, 7600 хүн амжилттай бүртгүүлсэн гэдэг мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорациас өглөө.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хоёр дахь өдөр үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм ярихдаа “Түрээсийн орон сууцны цахим бүртгэл хэвийн үргэлжилж байна. Иргэдийн хувьд хоёр дахь өдрөөс цахим бүртгэлийн программаа илүү ойлгоод, санал гомдол хэлж, хандах  нь ч багассан. Өнөөдрийн байдлаар 7600 хүн өөрийн хувийн мэдээллээ цахим бүртгэлд амжилттай бүртгүүлээд байна” гэв.

Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлнэ гэхгүйгээр гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой юм.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛВЭЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО

“Нийслэлийн Орон сууцны корпорацийн нэрийг барьж, иргэд нэлээдгүй залилан хийсэн гэдэг мэдээллийг хүлээн авсан. Хэрвээ манай ажилтан тийм үйлдэл гаргасан нь хуулийн байгууллагаар тогтоовол хариуцлага тооцно. Иргэдийн хувьд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, банкны болон бусад зээлтэй асуудал үүсгэдэг. Иргэдийн хувьд зээлтэй байж болох ч түрээсээ төлөх чадамжтай байх ёстой.

Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлвэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана” гэдгийг тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм яриандаа онцлов.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж