Иранд хоёр удаа газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Иранд хоёр удаа газар хөдлөв

АНУ-ын Геологийн албаны мэдээгээр Рихтерийн шаталбараар 5,1 ба 5,8 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт долдугаар сарын 20-нд Персийн булангийн эргээс холгүй бүртгэгдсэн байна.

Сейсмологчдын мэдээгээр 5,8 баллын хүчтэй эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар 23,08-д болсон ба төв нь Фарс мужийн Лар хотоос баруун өмнө зүгт 85 км-ын зайд 10 км-ын гүнд байсан байна.

Үүнээс 12 минутын дараа 5,1 баллын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт мөн л тэр нутагт байсан гэнэ. Түүний голомт нь 10 км-ын гүнд байлаа.

Хохирол сүйрлийн талаар Иранаас мэдээ ирсэнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж