М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ

М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ

БНСУ-ын Кванжу хотод 18 дахь удаагийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож буй. Манай улсын тамирчдаас өнөөдөр /2019.07.24/ Спортын мастер М.Дэлгэрхүү 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа хоёрдугаар байранд орж, 54.43 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчиллээ. Тэрбээр баасан гаригт буюу долдугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана.

Усан спортын ДАШТ-д оролцож буй бусад гурван тамирчны хувьд спортын мастер  ОУХМ Б.Энххүслэн маргааш буюу долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах, долдугаар сарын 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана. Харин Х.Энхзул долдугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдах ажээ.

ОУХМ Г.Занданбалын хувьд долдугаар сарын 21-ний өдөр 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн бол өчигдөр /2019.07.23/50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүлснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж