Өвөрмонголоос бөхчүүдэд урилга иржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

Өвөрмонголоос бөхчүүдэд урилга иржээ

Бөхчүүдэд тусгайлан ирсэн нэгэн урилга Монголын Үндэсний бөхийн холбоонд ирсэн байна

Өвөрмонголоос бөхчүүдэд урилга иржээ

Наадмын дараах наадмууд орон нутагт үргэлжилж байгаа энэ үед бөхчүүдэд тусгайлан нэгэн урилгыг урд хөршөөс ирүүлжээ. Энэ нь БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос Монголын Үндэсний бөхийн холбоонд хаягласан тусгай урилга аж.

Бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаярт хаягласан “Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам”-ын урилга бөхчүүдэд очоод байна. Одоогоор энэхүү наадамд очих бөхчүүдийн тоо гараагүй байгаа ч холбооноос урилгыг бөхчүүддээ түгээжээ.

ӨМӨЗО-оос Бөхийн холбоонд ирсэн урилгын бүрэн орчуулгыг хүргэе.

“Монгол Улсын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэгч захирал Б.Сайнбаяр танаа: Хур ус тэнцэж, хүн байгаль өнгөтэй өөдтэй зусаж байгаа энэ зуны сайхан эринд "Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам" эрхлэх болсон тул Монгол улсын шилдэг бөхчүүдийг найрт гэрэлтүүлэн саатахыг хүндэтгэн урьж байна.

Бөхийн тэргүүн шан 50000.00 юан. Найр эрхлэх талаас Монгол Улсын бөхчүүдийг Эрээний хотоос тосч хүргэх, хоног, хоолны зардлыг бүхнийг хариуцна.
Найр эхлэх цаг: 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр (Билгийн улирлын 6 сарын 26-ны өдөр)
Найрын талбай: Шоо балгасын ардын засгийн ордны суугаа газар.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж