Гадны тагнуул, түүнтэй холбоотой монгол иргэдэд ял оноов | News.MN

Гадны тагнуул, түүнтэй холбоотой монгол иргэдэд ял оноов

Гадны тагнуул, түүнтэй холбоотой монгол иргэдэд ял оноов

Гадны тагнуул, түүнтэй холбоотой монгол иргэдэд ял оноов

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо.

Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг.

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийттэй харилцах зэрэг/ үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.

Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, гадаадын иргэн “В”-г Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/, Монгол Улсын иргэн “А”, “М” нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн нууц задруулах/, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон шүүх хурлыг завсарлуулсан.

Дээрх этгээдүүдэд холбогдох, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял, Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн Тайлбар хэсэгт  “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

monhbayr 2019-07-24 66.181.161.76

Mongol uls haashaa ywaad baigaad ergelzej setgel zowj baina temtheh temtheh l heregtei mongolchuud aa !!! bidend oor Garth vldeegvi shvv

Avatar

Зочин 2019-07-24 103.26.194.144

Toriin albaar duuren iim Dorj Dulmaanuud baigaa daa er ni 1 saihan shigshij segserch toosoo govoh heregtei boljee. Eznii alba eeljtei, haanii alba halaatai. Hurelsuh zorigtoi baij chadahgui baina aa, hudlaa songuuliin show hiij ulsiin mongo uren sagsnii temtseen, hulhinii avarga toruulehees oor yu ch baihgui baina shuu!!!!!!!! Ard tumen sain ajilglaarai!

Avatar

МУ-ын иргэн 2019-07-24 221.145.178.16

Ц.Нямдоржоо хориоч. Хятадын тагнуул биз дээ!

Avatar

Зочин 2019-07-24 195.181.161.142

Энэ news.mn сайт бас л гадны гар хөлүүд ш дээ

Avatar

Зочин 2019-07-24 122.201.21.243

Avatar

Зочин 2019-07-24 103.26.193.240

Жинхэнэ гаршсан гэмт хэрэгтэнээр удирдуулсан Ардчилсан намын гишvvд ямар байх нь тодорхой

Avatar

Зочин 2019-07-24 202.9.43.217

АМГАЛАН , МӨНХЖАРАН

Avatar

Зочин 2019-07-24 150.129.143.10

Гадны тагнуул АН-н Батчимэг туслахаараа туг тахисан. тэрний туслахад яг адилхан зүйл ангитай бхад 5-6 жил ѳгчѳѳд. эд нарт яаагаад 13 жил вэээ. Ѳмѳѳрч бга биш ч гэсэн шударга биш бшдээээ

Avatar

Зочин 2019-07-24 122.201.31.150

ардчилал гэж энэ үү?

Avatar

ЦЭНД 2019-07-24 139.5.217.168

НЯМДОРЖХЯТАД, ЛУЙ.БОЛДГЕРМАН, БАЛАЙЗАНДАНСООРСЫН САН ГАР ХӨЛ БОЛОГЧДЫН УЧРЫГ ОЛЖ, УЛС ОРНОО ТОГТВТОТОЙ БАЙЛГАХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ.

Avatar

Zochin 2019-07-24 202.126.88.174

Эрлийзүүдийг хэдэн үeэр нь судалж байж төрийн албанд ав л даа. Хуулийн байгууллагад баахан л эрлийзүүд байдаг

Avatar

Зочин 2019-07-24 66.181.185.196

Тагнуулын хоер ажилтан гэж бичсэн байна Торийн алба унэн дампуурчээ

Avatar

Зочин 2019-07-24 103.229.123.53

Damba ochir iig yasan be

Avatar

NNN 2019-07-24 202.9.42.211

Yamar ulsiin irgen ym bol sonin bn

Avatar

Зочин 2019-07-24 64.119.17.61

ТАЙВАНЬ ГЭЭД БАЙХАДДАА

Avatar

Зочин 2019-07-24 202.131.245.243

ТЕГ-ын ажилтнууд л байх чинь билээ. Элбэгдоржийн үед томилогдсон эрлийзүүд л биз.

Avatar

Иргэн 2019-07-24 192.82.65.117

ТАХ-чдаас гадныхантай сүлбэлдсэн урвагч нар их байгаа шүү,тэд одоо сайн дураараа илчлэгдэх хэрэгтэй.Эх орон газар шороогоо зарж бор ходоодоо зогоогч өчүүхэн амьтдыг цаазалвал таарна

Avatar

Зочин 2019-07-24 202.21.100.210

Ц.Нямдоржийг иргэн хүний үгээр биш тухайн үеийн ТТГ-н дарга ж.Баатар генерал гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэн асуудал шүү дээ. Ян гэдэг нэр байнга яригдаж байсан асуудлыг ТТГ яагаад сөхөхгүй байгаа юм вэ. ТТГ-н дарга Б.Хурц генерал хүртэл асуудлыг сөхөж тавьсан

Avatar

Зочин 2019-07-24 103.57.92.59

Нямкаг яах юм бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж