Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдов | News.MN

Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдов

Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдов

Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдов

Их Британийн эрх баригч Консерватив намын даргаар Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон олонхийн санал авч, Тереза Мэйг залгамжилж, тус улсын Ерөнхий сайдаар томилогдохоор болж байгаа юм.

Британийг Европын Холбооноос гаргах Брекситийн гол төлөөлөгч гэгддэг Борис Жонсон тус намын 160 гаруй мянган гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 92 мянган хүний саналыг авч тэргүүлсэн байна. Түүний гол өрсөлдөгч байсан Жереми Хант 46 мянган хүний саналыг авчээ. Санал хураалт 87,4 хувийн ирцтэй байсан аж. Түүний гол амлалт аравдугаар сарын 31 гэхэд Британийг Европын холбооноос гаргах юм.

Харин одоогийн Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр /2019.07.24/ албан ёсоор суудлаасаа бууж, ажлаа хүлээлгэн өгөх аж.

Борис Жонсон санал асуулгад тэргүүлэх нь тодорхой болоход тус улсын Гадаад хэргийн сайд Алан Дункан огцорч буйгаа мэдэгдсэн бол Сангийн сайд Филип Хаммонд, Хууль зүйн сайд Дэвид Гауке нар Борис Жонсоныг сонгогдвол албан тушаалаасаа огцорно гэдгээ илэрхийлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд баяр хүргэхдээ “Маш сайн хүн Британийн дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо. Тэр Брекситийг амжилттай дуусгаж чадна. Британичууд түүнийг Британийн Трамп гэж дууддаг гэсэн. Энэ үнэхээр сайхан санагдаж байна” хэмээн хэлсэн байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн охин бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп Борист баяр хүргэн твиттертээ жиргэсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Тэрбээр мэндчилгээн дээрээ “Нэгдсэн Вант Улсын дараагийн Ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэе” хэмээн бичихдээ “United Kingdom” буюу Нэгдсэн Вант Улсгэдэг үгийг “United Kingston” хэмээн алдаатай бичсэн байсан аж. Хэсэг хугацааны дараа хатагтай Трамп жиргээгээ устгаад, үгийн алдаагаа засан дахин жиргэсэн байна.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-07-24 202.131.233.190

ҮС НЬ ДАНДАА АРЗАЙЖ СЭГСИЙЖ ЯВДАГ, ОНЦОЛЖ ОЛИГТОЙ ҮГ Ч ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ, НЭГ ТИЙМ ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИН ШИГ ДОЛДОЙ ДОО, ЮУН КЕННЕДИ, ТЭТЧЕРТЭЙ ЗҮЙРЛЭХ ВЭ, ТЭДНИЙ ДЭРГЭД ЁСТОЙ НУСАН БУРАНТАГ Ш ДЭЭ., ИЙМ Л ШОГ ЮМНУУД БАРУУНЫ ОРНУУДАД ЕС, ЕР-Ч БОЛЧООД БАЙГАА ЮМ ДАА, СОНИН ШҮҮ.

Avatar

Зочин 2019-07-24 202.179.24.236

Ёстой Марзанков гэж энэ дээ…Элэг авлаа….Английг өрөвдлөөө..Хажууд нь бид ч бас азтай улс….

Avatar

Болдоо 2019-07-24 119.40.99.5

Иванка ч нялх хөөрхөн амьтан байна шүү Кингстон хахаха

Avatar

Зочин 2019-07-24 202.131.245.243

Xyжaa хуушуур бас маньяк пиздa байсан юм уу?

Avatar

ЧД иргэн 2019-07-24 202.179.24.236

Ийм гажиг хүмүүс яагаад улс орныхаа тэргүүнээр сонгогдоод байдаг нь тун хачин. Барууны нийгмийн хандлага, сэтгэлгээ гажиг буюу энэ нь одооний хэллэгээр тренд болж байгаагийн шинж. "Нийгмийн деградаци" гэж шинжлэх ухааны хэллэг байдаг. Яандаа яана …Юун Кеннеди.. юун Тетчер…зүйрлэхийн аргагүй…

Avatar

Зочин 2019-07-24 66.181.168.131

Дэлхий даяараа Pop Import Concern болов

Avatar

People 2019-07-24 202.126.89.245

Умард Ирланд-д байдал хурцдаж, Шотланд тусгаарлахаар давалгаална. Ээдрээт Брекзит-г хэрхэн хийж, хэр удирдагч байхыг нь харъя.

Avatar

Зочин 2019-07-24 202.131.245.243

+Уэльс салан тусгаарлана.

Avatar

Зочин 2019-07-24 202.131.245.243

Энэ ч тараана шүү. кккккккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж