Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шинэ зохицуулалтыг өчигдөр /2019.07.23/ нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох байгууллагаас танилцууллаа.
Шинэ зохицуулалтаар нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах юм. А, В бүсчлэлд байгаа бүх авто зогсоолыг төлбөртэй болгохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг нэвтрүүлэхгүй байхаар тусгажээ.
Ингэснээр хотын А, В бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэдгийг албаныхан онцолж байв. Бүсчлэлийн тэмдгүүд нь замын хөдөлгөөний дүрмийн стандартад орсон албан ёсны тэмдэглэгээ байх юм. Энэ тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар тэмдэг тэмдэглэлийн заалт зөрчсөн гэдэг заалтаар хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан санууллаа.
Автозамын бүсчлэлийн талбай:
- А бүс: УБИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл
- Б бүс: Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс: дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамрах юм.
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахад ямар эерэг үр дүн гарах талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тайлбарлахдаа “Том зургаар нь харвал иргэд автомашины зөв хэрэглээ рүү орж байгаа юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бид маш олон аргачлалыг судалж үзсэн. Замын бүсчлэлийг саяхнаас олон нийтэд мэдэгдэж байгаа боловч сүүлийн хэдэн жил хийсэн судалгаа төлөвлөгөө юм. Гэхдээ одоогийн байдлаар бид бүсчлэлийг эхний байдлаар хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүйгээр хүн бүр автомашинаа унаад явахаар 70 орчим хувь нь ганцхан жолооч л суугаад явж байдаг дүр зураг ажиглагдаж байна.
Анх дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхлэхэд иргэдийн 80 гаруй хувь нь эсэргүүцэж байсан бол одоо дэмжээд, хэрэгжүүлээд явж байна. Тиймээс бид энэ бүсчлэлтэй дасан зохицох хэрэгтэй. Жолооч нар торгуульгүй байхын тулд дүрмээрээ явж эхэлнэ. Дүрмээрээ явж эхлэхээр зам тээврийн осол, түгжрэл багасна. Бидний бухимдал, эрсдэл байхгүй болно. Бид ирэх наймдугаар сараас замын бүсчлэлийн ажлаа хэрэгжүүлнэ” гэв.
Улаанбаатар хотод 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 89 мянга 400 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 3330 тээврийн хэрэгсэл хасагдаж байгаа үзүүлэлт гарчээ. Жилд дунджаар 80 орчим мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байна гэсэн үг. Хэрвээ энэ үзүүлэлтээрээ бид цаашид явбал бид удахгүй тэг зогсолтод тулгарна гэдгийг албаныхан онцолж байлаа.
Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гээд энэ асуудалтай холбоотой бүх агентлагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулжээ.
Уг ажлын хэсгээс сарын хугацаанд иргэдээс санал асуулга авч, 70 орчим хувь нь дэмжсэн гэдгийг хэлж байгаа юм. “Бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй ээ. Бид сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрээд л байгаад байна. Энэ өөрчлөлтийн эхний алхам бол замын бүсчлэл. Бидний хамгийн бага зардлаар хамгийн зөв менежментийг хийж байна” гэдгийг С.Энхтөр дарга хэлж байв.
ГУРВАН БҮСЧЛЭЛИЙГ ЗӨВХӨН АЖЛЫН ЦАГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тэрбээр “Замын бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бид зөвхөн хотын замын хөдөлгөөнийг бүсчлэлээр нь хуваагаад орхихгүй. Нийтийн тээврийн хүртээмж, сүлжээ, ашиглалтыг сайжруулна. Хүмүүс автомашинаа хэрэглэх боломжгүй үедээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд нийтийн тээвэр хурдан, хүртээмжтэй, цагаа барьдаг, аюулгүй байх шаардлагатай.
Судлаачдын гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотын Их тойруу дотор 20-30 минут алхах энэ зайнд 190 мянган оршин суугч амьдардаг. Тэгэхээр явган хүний зам, унадаг дугуйн замыг сайжруулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, бид иргэдийнхээ автомашингүй зорчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр анхаарч ажиллана” гэдгийг хэлсэн юм.
Цаашдаа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний замын системийг ухаалаг болгоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Одоогоор механик ажиллагаатай байгаа гэрлэн дохио автомашин ихтэй хэсэгт мэдрэгчээрээ ногоон гэрэл түлхүү асах бол цөөн автомашинтай газар богино хугацаанд асах юм байна.
А.СҮРЭН
Irgen 2019-07-24 66.181.161.13
Hahaha nerteigeer ni darga nar baychuud l mashin unan busad ni bitgii una gd huuli garagchaachee mgld amidrah ulzm l tuvugtei boljiindo
Зочин 2019-07-24 103.9.90.50
Гляс төв рүү өгсдөг зам дээр нэг эгнээ тэр чигтээ машин тавьчихсан байдаг. Үүнийг журамлаач ээ. Тэгвэл зүүн 4 замын ачаалал тодорхой хэмжээгээр буурна шүү дээ
Зочин 2019-07-24 45.117.32.3
zailaaa
Иргэн 2019-07-24 103.26.194.31
Хотын төвөөр алхаж болно. Энэ хар утаа хаяж байгаа автобуснуудаа яах вэ. Энэ хар утаанд нь явган хүн алхах ямар ч боломж алга. Машинтай явж байхад цонхоо онгойлгоод явах боломж байдаггүй. Энэ дизелийн утаа хүний эрүүл мэндэд маш хортой. Энэ их том гамшиг шүү хүмүүсээ. Энэ автобусны утааг анхааралдаа авч хэлж яриач ард иргэдээ !!!
Зочин 2019-07-24 103.212.118.117
Дизель машинууд автобус, жип бүгд хар утаатай болсон. Орж ирсэн жип ч хам утаа хаяж байна. Манай дизель түлшний чанар юм даа
Зочин 2019-07-24 182.160.33.155
Өнгө үзэмжгүй гэдэг чинь НООТОЙ байна—— өнгө үзэмжтэй байна гэсэнийг хэн шийдэх юм.
Торгуультай ———- Түгжрэл зохицуулах биш төсвөө хурдан нэмэгдүүлэх гэсэн санаа байна
Хотынхоо зохион байгуулалтыг зөв хийчихээд дараа нь бид нар ийм мундаг зүйл хийлээ гэмээр юм даа.
Мөнгөтэй хүн л хотод амьдрах нөхцөлийг хийж байна даа.
Нөгөө эрх тэгш нь хаана байна
Хотын захиргаагаа зах руугаа нүүлгээч
Zochin 2019-07-24 122.201.31.172
Za da zavaarsan yum bolohne de!
Зочин 2019-07-24 203.91.114.244
дэмжиж байна. 30мин алхах газар хичнээн хүн машин барьдаг вэ, яааг үнэн. Харин нийтийн тээврээ нэмж, үйлчилгээг сайжруульяаа.
Нийтийн тээврийг хөгжүүлэх 2019-07-24 124.158.88.123
Метротой болмоор байнаа. Тэгэхгүй бол энэ замын, дугаарын хязгаарлалт чинь түр зуурын авах арга хэмжээ байна. Үүний оронд хүмүүст цагтаа зогсоол дээрээ оччихдог найдвартай нийтийн тээврийн хэрэгсэл метро хэрэгтэй байна. Метротой болоод цагаараа асуудалгүй яваад эхэлвэл хот руу бөөгнөрч амьдрах ч шаардлагагүй болох байх аа
Зочин 2019-07-24 122.201.22.44
hen durtai n ingeed irgediin erh chuluug hyzgaarlaad yvah gishgeh gazariig n hurtel zaaj hil hyzgaar duraaraa togtoochihdog bolchihson yum uu?neg esondoo bayn yduugaar n alag uzeed bga yum u?borchuudiig hotiin tuvruu oruulahgui darga bossuud l chuluutei yvah estoi geed bga yum u?iimerhuu gulugnuudiig ugaadsiig n ahiuhan ugchihvul borchuudiig hotruu oruulahgui geh yum bna daa?hen bolchihood henii tuluu henii zahialgaar heniig daramtlah geed bga yum be?Buhbat geluu bas neg hurgan huc tiim ch onoo
Hh 2019-07-24 122.201.24.252
Zov oo, orkuudiig C busruu ch b** oruul
Hh 2019-07-24 122.201.24.252
Zov oo
Зочин 2019-07-24 103.212.118.117
Энэ маань америк кино арай их үзчихжээ. Жилийн дараа C бүсрүү police гэсэн шоотой тэрэгтэй хар шилтэй цагдаа нар иуиуиу гээл давхиад оронгуут C бүсийн муухан машинтай нөхдүүд уул хадруугаа гарч зугтаал кино кино. А бүсийнхэн готоо чимээл машин тэрэг ч үгүй, хөдөө гадаа яваад ч хэрэггүй гээд.
Зочин 2019-07-24 202.131.243.190
xa xa
Зочин 2019-07-24 103.212.118.117
А бүсийнхэн хотоо чимээл хөдөө гадаа явж хэрэггүй, машин тэргээр яахын. Б. С бас бүсдээ, төврүү шагайгаад хэрэггүй. С бүс удахгүй юм юмны төв болох байхдаа,тааруухан машинтай мөнгө муутай хүмүүс цуглачихсан, торгууль, татвар энээ тэрээнээс чөлөөлөөд өгчихвөл нөгөө америк кануны харуудын гудамж шиг,янз бүрийн наймаа ид цэцэглээл.кано юмаа кано
Зочин 2019-07-24 139.5.217.252
Zamyn hudulguunii ayulgui baidlyn injener beltgeh heregtei odoo ene mergejliin hun baihgui gees bolj butehgui yum sanaachilsan humuus garch ireed humuusiin tolgoig eguulj baih yum daa
Зочин 2019-07-24 203.91.112.146
Замын цагдаагийн насаараа авилга авч амьдраад тэтгэвэрт гарсан Энхтөр яамар том газар байгуулаад ямар худлаа юм санаачлаад байгаа п***а вэ
надах чинь олон машинтай баячуудад зориулсан баян хоосноор ялгаж хотын төврүү оруулах Угаасаа авилгад идэгдсэн Замын цагдааг бүр авилгажуулахаас хэтрэхгүй бүтэшгүй санаа байна
80д онд Сингапурт анх хэрэгжүүлэхдээ нийтийн тээврээ нэгмөсөн шийдчхээд хэрэгжүүлсэн ажил юу ч урьдчилж шийдээгүй Замын цагдаагийн тэтгэвэрт гарссан өвгөнөөр ийм асуудал шийдүүлж байд
Иргэн 2019-07-24 192.82.64.215
Төр нь хууль бус газар олголтоо зогсоогоод зам дэд бүтэц, зогсоолуудаа нэмэхийн оронд ард түмнээ шулах башир аргаа хэрэгжүүлэх санаа гаргах юм даа Монгол улсын төр яана даа
иргэн 2019-07-24 66.181.183.73
Метро
Зочин 2019-07-24 202.9.43.209
Яаж ийм тэнэг санаа олдог байнаа хотын гол уулзвар тов шуудангийнхаа уулзварыг хааж байгаад тэгш сондгой гээд хуваарилаад зогсчих юм уу
Зочин 2019-07-24 182.160.32.241
АН-ХАН ЭСЭРГҮҮЦЭЖ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ ЖҮЖИГЛЭНЭ.
Зочин 2019-07-24 202.21.107.116
Тэгш сондгой машины тоог нэмнэ
Ори 2019-07-24 202.179.24.50
А бүсийн татварыг 3, В бүсийн татварыг 2 дахин нэмчихээ
Зочин 2019-07-24 66.181.186.160
biti s** chi gantsaaraa UB-d amidardag yumuu, dundaj dawhraagaa yaduuruulwal uls mohno uu ghees chinii erh ashig end hamaagui shu teneg setgelgeenii doroitold orson haltaraa
Зочин 2019-07-24 66.181.180.74
Зөв шийдвэр байна. Зогсоолоос олсон мөнгөө Б бүсийг тойрсон хурдны зам, гүүр барихад ашиглах хэрэгтэй.
Зочин 2019-07-24 202.131.228.131
Алагчиллаа гэж эмзэглэх зүйл огт алга торгуулиа төлөөгүй, техникийн бүрэн бус автомашин явуулахгүй гэхэд, харин тэр өнгө үзэмж гэдэг бол хэний үзэмжээр шийдэх болж байна.
ЗОЧИН 2019-07-24 202.180.216.19
Монголчууд яагаад зргэлж "ХОРИГЛОХ" саналыг эхэлж тавьдаг юм бэ ??? Эхлээд "ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЗОГСООЛ"-ын асуудлаа шийдээд дараа нь бүсээ тогтоох хэрэгтэй. Ингэвэл эрүүл шийдвэр болно. Бичгийн цаасан дээр элдэв олон тоо бодож, амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаад, энэ бүсэд орсон автомашинуудыг өнгө үзэмжээр нь ялган баахан торгууль тавьж эхэлнэ. Хамгийн зөв шийдэл бол гадаадаас 8 жилээс дээш настай автомашин, задалсан автомашин, эвдэрхий автомашин оруулж ирэхийг хориглох шийдвэрээ эхлээд гарга !
Зочин 2019-07-24 43.228.130.93
НИЙТИЙН ТЭЭВРИЙН АРИУН ЦЭВЭР, ЖОЛООЧ НАРЫН СОЁЛ, УХАМСАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХГҮЙ БОЛ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ МӨН Ч ХЭЦҮҮ ШҮҮ
Иргэн 2019-07-24 112.72.9.38
Энэ шийдэл биш цаг аргацаасан арчаагүй арга саам байна. Улам их хүндрэл үүсгэнэ. Тэгш сондгой гэдэг бол жинхэнэ нугалаа шүү машины тоо нэмнэ. Эсргээрээ хот төлөвлөлтөө сайжруул. Хотын захиргааны шинэ байрандаа орохгүй гээд байгаа хотын захирагчдаа эхлээд арга хэмжээ ав. С бүсээс голцуу төв рүүгээ ажил сургуульд явж байна. Шинэ баригдсан хорооллоос ажил сургуульдаа явах бэрх асуудал болсон ш дээ. Нийтийн тээврээ хөгжүүлв Тэр цагт машинаас татгалзана.
Х.Батсайхан иргэн 2019-07-24 202.131.244.210
А,В,С бүсчилэлээ хийж болно гэхдээ оноо хасуулсан торгуультай тээврийн хэрэгслийг А хэсэгт явуулахгүй гэх юм. энэ арай дэндэнэ хүний эрхийн асуудал тэгвэл 1-ээс 10 онооны хооронд ард иргэд тээврийн хэрэгслээ ашиглаж болох заалттай хасагдсан тохиолдолд шалгалт өгч авах ,сэргээх эрхтэй Хэрвээ явуулахгүй гэвэл гэртээ харьж болохгүй,ажилдаа ирж болохгүй бусад газар очиж болохгүй эрхээ хасуулж байна энэ асуудлыг хэрхэн зохицуулсан юм бэ? гомдолтой байна.
Зочин 2019-07-24 202.126.88.206
х** Л ГЭ ДАА
Ард 2019-07-24 202.126.89.181
Ингэж Ардыг алгачилж болохгүй ээ. Өөр олон аргууд байгаа. Сэтгэх хэрэгтэй. Энэ сайн юманд хүргэхгүй.
Зочин 2019-07-24 139.5.217.252
Hotyn zahirgaag nuulgevel irgegees demjleg huleene tehgui bol iirged zuvhun uursdiinhuu erh ashgiig hamgaalsan arga hemjee gej yznee
Үнэн шүү 2019-07-24 202.21.108.88
Хуучин машины импортыг хоригло тэгээ л болоо
Зочин 2019-07-24 139.5.217.252
https://news.mn/wp-content/uploads/2019/07/Untitled-1-22-768×393.jpg Hotyn zahirgaag yarmagt nuulgevel demjigdene tegehgui bol zuvhun uurdiinhee erh ashgiig hamgaalsan ajil bolj oilgogdono shuu
Зочин 2019-07-24 182.160.35.123
мушгихаа болио? ардчилсан жоом сайт аа? ооркууд түгжрэлд баас нь хүрээд орцонд баагаад байна.
ББ 2019-07-24 66.181.179.245
Буруу талдаа хүрдтэй машинаа болиод хуучин хог оруулж ирэхээ л байчих л даа. Тэгээд л бүгдээрээ сайхан амьдарцгаая.
zochin 2019-07-24 66.181.190.119
Энэ тохиолдолд Үндсэн хууль,хүний эрхийн тухай хуцах хэрэггүй.
Зочин 2019-07-24 112.72.11.101
Манайхны авто машинд хандах үнэлэмж нь хуучин нүүдэлчин уламжлалаараа, өнхөрдөг л бол ямар нь хамаагүй нэг юмтай болж, түүгээрээ шээсний газар байсан ч хамаг мөнгөөрөө шатахуун хийж аваад бусдаас хоцрохгүй гээд жийчихдэгээс болж хотын түгжрэл, осол аваар гээд элдэв хүндрэл нүүрлэх болсон. Худлаа гэх үү? Нүүдэлчин уламжлалаар бусдаас хоцрохгүйн тулд л сонголтоо хийж буй. Хөдөө малчдыг хар л даа. Айл болгон гаднаа хятад моцикл, хөнгөн тэрэг, портер сойгоостой. Жилдээ ганц хоёрхон удаа л хөдөлгөнө.
Зочин 2019-07-24 112.72.11.101
Хадлан тэжээл, түлээ түлш, хаа нэг хот орох тэгээл болно. Саахалт хүрэхгүй зайтай байгаа айлууд дор бүрдээ яг ийм тоноглолтой. Гэсэн мөртөө яг адилхан зарлага гаргаж машины татвар төлж буй. Хотод бол энэ үзүүлэлт бүр л дэндүү. Хаяаныхаа газар хүүхдээ хүргэж өгөхийн тулд ланьд крүйзер жийп авч баярхана. Жирийн нэг я***н сэтгэлгээгээр амжирч буй залуу бүсгүй гэхэд л нууц амрагаасаа ланьд эсвэл лэкс л нэхнэ. Материаллаг түвшинд дэлхийн жишигт ойртсон мөртөө сэтгэлгээгээрээ дэлхийн жишгээс даруй100
Зочин 2019-07-24 112.72.11.101
жилээр хоцорчээ. Ийм хоцрогдсон сэтгэлгээ яв явсаар аажим аажмаар дампууралд л дөтлөнө. Сэтгэлгээ аяндаа төлөвших байх гээд харвал энэ хурдаараа бид хэтэрхий урт хугацаа шаардагдах ба төдий хугацаанд бидний гаргах авир ааш, мунхаг үйлдэл улсаа хэдэнтээ дампууруулж амжихвий. Магадгүй хорыг хороор гэж иймэрхүү хоцрогдсон нийгэмд хоцрогдсон үеийн арга барил жишээ нь соц нийгмийн үеийн захиргаадах арга үр дүнтэй болох юм. Энэ үүднээсээ үндсэн хууль зөрчих ч хамаагүй иймэрхүү хязгаарлалт хэрэгтэй.
Зочин 2019-07-24 202.131.233.214
torguulsan bol torguulia tuluh ni zuv shdee. ter huniig yavhiig ni horigloogui bizdee. yavgan yavj bolno shdee
Батаа 2019-07-24 43.228.131.182
Зөв бид дэмжиж байна гайгүй хүмүүс нь гайгүй замаар явж байсан нь дээр юун хүний эрх .Эрхээ эдэлмээр байвал соёлтой боловсролтой,мөнгөтэй байцгаа монголчуудаа Ажил голохгүй хий зараар дүүрэн ажлын байр байна дээ
Зочин 2019-07-24 43.228.129.131
Ингэж байхаар буруу жолоотой, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлийг бүртгэхгүй, улсын дугаар олгохгүй байх шийдвэрээ хэрэгжүүлээч ээ, тэгвэл эрхбиш багталцаж явдаг болохтойгоо болох байх.
Ганаа 2019-07-24 203.91.112.218
Хязгаарласан ч хамаагүй. Нийгэм журам тогтоож бүтээлч байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бүх хүмүүс машин дотороо цагийг өнгөрөөж байна. Энэ бол эмгэнэл юм!
Зочин 2019-07-24 202.9.43.209
Эхлээд хотын товийг тойруулаад битуу цагдаа зогсооно нэг л мэдэхэд нуурээ хаасан цэргуудээр хотын товоо хамгаалуулна хонь шиг номхон ард тумэн шуу дээ
Зочин 2019-07-24 202.126.89.58
Yam tamgiin gazar hotiin zahirgaanii salbar heltesuudee bayanhoshuu yliastai tolgoitod taraagaad uz tegvel tugjrel yah n ve harii. Turshih durtai shireenii manuuhainuudaa
Зочин 2019-07-24 202.126.89.58
Soliot oo hun mashindaa gantsaaraa yavj bolohgui hereg uu. Hogiin um yaridag gar ve
zo 2019-07-24 198.16.66.196
Mongol shig buh hun n neg tomoriin haygdal unaad yavj baidag uls oron gej haana baina? Brauun Eouroped ch alga. Hotdoo neg aytaihan metro taviaaad ene olon mashinuudiig tatvariig n nemeed tsoon humuus mashintai yavah zohistuulalt hiih heregtei. Mash zoc shiidel baina
иргэн 2019-07-24 202.9.42.109
Ноднин "зүүн эргүүлэхгүй" гээд "супер" шийдвэр гаргаад хэд хоноод цуцалсан. түүн шиг боловоо. Тэр санааг хэн гаргаж хэн зөвшөөрч тийм шийдвэр гаргасан болоо ГАЙХАЛТАЙ. Эргээд л гэртээ орчихдог юмыг зүүн эргүүлэхгүй гээд бүгдийг нь авч давхиад бүр түгжрүүлээд баруун 4 зам хүргэл үү. Онигоотой юм болсондоо. Одоогоор бараг бүх машин зөрчилтэй яваад байгаа юмуу. Угаасаа зөрчилгүй байх ёстой биздээ. зөрчилтэйг оруулахгүй л гээд байх юм.
иргэн 2019-07-24 202.55.191.130
зөв өө зөв
. 2019-07-24 202.9.43.27
Метро байгуул
Иргэн 2019-07-24 202.126.89.75
Зөв шийдэл байна хэрэгжүүлээд үз. Юм болгоныг шүүмжилсээр бид арагшаа ухарсаар байх уу
МОНГОЛ 2019-07-24 64.119.17.61
хотын даргыг огцруулах хэрэгтэй
зочин 2019-07-24 202.9.42.107
Яг яачаад байгаа юм бэ ? . Бөглөрөх дургүй нь машинаасаа буугаад л гүйнэ биздээ . Эсвэл эртхэн босоод л ажилдаа явна биз дээ , Өдрийнхөө ажил , цагийг зохицуулж сурцгаа ..тэгээл асуудал шийдэгдэн шдээ …
Зочин 2019-07-24 202.126.89.181
Ёстой үгүй шүү! Муу бүхнийг Ард түмэн рүү чихэж, нуруун дээр нь үүрүүлдэгээ больё!!! Монгол ялна шүү!!!
Зочин 2019-07-24 202.9.44.61
Тээврийн цагдаагийн удирдлагын талаар саналаа хэлсэн шүүмжийг яагаад оруулахгүй байна аа….
Зочин 2019-07-24 202.9.44.61
Машины явах замын урт болох тутам явах цагийн тоо нэмэгдэж түгжрэл төдий чинээ нэмэгдэх болно. Тээврийн цагдаагийн удирдлагад иймэрхүү сэтгэхүйтэй хүмүүс байхад УБ-ын түгжрэл хэзээч арилахгүй. А бүсэд ядуу амьдралтай муу машинтэй хүсүүс машинаар явах эрхгүй болох уу.Тээврийн цагдаагийн удирдлагыг автотээврийн асуудал, Улаанбаатарын түгжрэлийг бууруулах чиглэлээр даалгавар өгч илүү сайн хийх багийг сонгон шалгаруулалтаар сонгох. Соц үеийн ухамсартай, сэтгэхүйтэй одоогийн удирдлагыг солих……
Нийтийн тээврийн хөгжлийг хүлээгч иргэн байна. 2019-07-24 202.70.34.89
Авах гээд байгаа төлбөр мөнгөө тэгээд олигтойхон шиг дэд бүтцийг шийдээд аваарай даа. Дөн өвлийн хүйтэнд автобус, такси нь олдохгүй хэцүү л байдаг. Баяндаа биш үр хүүхдээ хөлдөөчихгүй байхын тулд тэр мөнгийг чинь өгөөд л явдаг байхдаа. Гол нь битгий л чирэгдэл гаргаасай даа.
Зочин 2019-07-24 202.55.188.45
Yag yag
Зочин 2019-07-24 66.181.161.95
Хотын Иргэдийн дунд ажиллаж суралцах байрлал амьдрах байрлал хаягийн судалгаа хийсэн болов уу. С бүсэд амьдраад A бүс рүү ажилдаа явдаг хүмүүс дийлэнх нь байх вий дээ, тэгвэл ч жинхэнэ бухимдал үүснэ шүү. Өвлөөс бусад улиралд ч яахав идэр есийн хүйтэнд 25 -30 хэмийн хүйтэн, дээр нь утаан дунд 30 минут алхаж явах нь байтугай 5 минут ч хэцүү болно. Тэгээд ч өвөл зам дагаж алхахаар шууд ханиад хүрээд хатгаа болдог юм билээ
zochin 2019-07-24 182.160.35.86
ULAANBAATAR XOTOO TELEECHEE,XOTIIN TOV RUU SHAVAAD ZAVRAAD BAIH YUMAA,BOLIOCHEE,ESVEL GER XOROOLLIIG XOTOOS SHAXAN ZAILUULACHEE.YAMAR CH TOLOVLOLT BGUI XOTIIN ZAXIRGAA,BUH YAMDUUDIIG XOTIIN TOBOOS ZAILUULACHEE
бат. 2019-07-24 202.9.42.91
Зөв өө.Бүсүүдийн орох гарах гарцан дээр камер тавиад өндөр хураамж авах хэрэгтэй.
irged 2019-07-24 202.131.225.150
muu avligalchin gar bna daa chi