Далайн хар салхи Хятадад ойртож байна

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Далайн хар салхи Хятадад ойртож байна


“Чанту” хэмээн нэрлэгдсэн далайн хар салхины эрч саарч байгаа ч бороо, үерийн гамшигт нэрвэгдээд байгаа Хятадын өмнөд нутагт маш ойрхон ирээд байна. Энэ талаар “Нөхцөл байдал аймшигтай ноцтой байна” гэж Хятадын Төрийн зөвлөл үзэж байна гэж Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээллээ. Төрийн зөвлөл орон нутгийн удирдлагуудыг үерээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардсан байна. Хятадад үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас одоогийн байдлаар 701 хүн амиа алдаж, 347 хүн сураггүй байна гэж Синхьуа мэдээлсэн. Одоо Чанту хар салхи үүн дээр нэмэгдэх юм бол 50 см гүн борооны усанд нэвчсэн бүс нутгуудад байдал бүр хүнд болох болно гэж “CNN” агентлагийн цаг уурч Женни Харрисон ярьж байна.

Сүүлийн 24 цагийн дотор Чанту далайн хар салхины эрч суларсан ч өнөөдөр, пүрэв гаригийн орой Хятадын зүүн өмнөд нутагт хүрч магадгүй байна. Хар салхи цагт таван бээр хурдтай баруун хойд зүг явж байгаа бөгөөд Гуандонг мужийн Янжианг болон Хайнан мужийн Чионгхай хотуудын хоорондуур эх газарт хүрэх бололтой. Гэхдээ түүнээс зүүн зүгт байгаа Хонг Конг болон Вьетнамын хойд нутаг мөн хар салхинд өртөж магадгүй байна.

Video: China"s fierce flooding
Чанту Хайнан арлыг дайрч өнгөрөөд байгаа бөгөөд тэр үедээ цагт 68 бээрийн хүчтэй байсан байна. Хар салхи эх газарлуу дөхөж ирж байгаатай холбоотойгоор сүүлийн 30 жил байгаагүйгээр үерлэсэн Яангце голын дагуу бүс нутагт илүү эрсдэл нүүрлэж байна. Хятад даяар аадар бороо, үерт 27 мужийн 110 сая хүн өртөөд байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор найман сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн эсрэг үйл ажиллагаанд 287,000 цэргийн албан хаагч дайчлагдан оролцож байгаа бөгөөд сургуулиудыг оюутан, сурагчдынхаа аюулгүй байдлын талаар арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж