"Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх саналыг дэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2019.07.24-нд нийтлэгдсэн

"Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх саналыг дэмжинэ"

"Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх саналыг дэмжинэ"

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөлд Монголбанктай холбоотой гурван санал тусгасан.

Ерөнхийлөгч энэ тухайгаа “Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэг бүхий Төв банкны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг улам тодотгон бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд тодорхой зохицуулалтууд тусгах шаардлага бий" гэж төсөлдөө тодотгосон. Тодруулбал,

Хуулийн төслийн:

1921. Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ.

1922. Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана.

1923. Монголбанкны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн санал оруулжээ.

Уг саналын талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулахад тэрбээр “Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн  оруулсан саналыг Монголбанк дэмжинэ. УИХ-ын харъяа байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засаг, бизнес, иргэдийн амьжиргаанд бодлогын өөрчлөлтөөр дамжиж савлагаа үүсэхгүй байх бололцоог бүрдүүлнэ гэж харж байна. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуульд суулгаж дархлаажуулж өгөх нь зөв” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг Баасан гаригт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвийн хүрээнд Монголбанктай холбоотой дээрх саналын талаар авч хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж