ЭРҮҮЛ МЭНД: Стресс тайлах шалгарсан арга | News.MN

ЭРҮҮЛ МЭНД: Стресс тайлах шалгарсан арга

ЭРҮҮЛ МЭНД: Стресс тайлах шалгарсан арга

ЭРҮҮЛ МЭНД: Стресс тайлах шалгарсан арга

Хааяа бидний ажил бүтэхгүй, амьдрал болохгүй үе байдаг. Ийм үед хэн нэгэнд уур, бухимдлаа өөрийн мэдэлгүй гаргачихдаг. Эсвэл дотроо тээгээд, шаналж явах нэгэн байхад архи, тамхи хэрэглэж түүр зуур зовлонгоо мартахыг хүсэх хүмүүс ч олон. Аль нь ч бай энэ бол стрессээ тайлах арга биш юм. Бид энэ удаагийн "ЭРҮҮЛ МЭНД" булангаараа стресс тайлах шалгарсан аргуудыг уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

  • Спортоор хичээллэх – Стресс, уур бухимдлаа тайлах хамгийн шилдэг арга бол спортоор хичээллэх юм. Гүйх, фитнессээр хичээллэх, ууланд авирах, дугуй унах гээд спортын ямар ч төрлөөр хичээллэж болно. Биеийн хөдөлгөөн хийснээр чангарсан булчин, шөрмөс суларч, амьсгал чөлөөтэй болж, хөлс гаран тайвширдаг.
  • Хөгжим тоглох – Дуу хөгжимд дургүй хүн гэж бараг л үгүй. Дуртай аяа тоглон, хэсэг зуур амсхийх нь сайхан амралт болдог шүү. Уурлаж, бухимдсан үед хөгжим тоглож, дуу сонсох үед төв мэдрэлийн цусны эргэлт сайжран, сэтгэн бодох чадвар нэмэгддэг тухай Их Британийн хүний биеийн бүтэц судалдаг эрдэмтэн Давид нотолжээ. Та хөгжим тоглож чадахгүй байлаа ч дуу сонсож, амандаа аялж болох юм.
  • “Буу халах” – Ялангуяа эмэгтэйчүүд энэ аргаар стрессээ тайлах нь элбэг. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ “буу халж” суух нь сэтгэлээ цэвэрлэх боломж олгодог байна. Ингэснээр элдэв сөрөг бодлоосоо салж, ганцаардлыг мартах юм. Өөрт тохиолдсон асуудлыг хуваалцах хүн байгаа гэсэн мэдрэмж авснаар шаналах, санаа зовох байдал багасна.
  • Мөрөөдөх – Тулгарсан асуудал танд одоо хэцүү санагдаж байгаа ч ирээдүйд бүх зүйл сайхан болно гэх итгэлээ алдаж болохгүй. Ирээдүйн сайханд хүрэх замаа бодон бясалгаж, мөрөөдсөнөөр түр зуурын уур бухимдлаа мартаж чадна. Инээдтэй санагдаж мэдэх ч мөрөөдөх бол стресс тайлах шилдэг аргын нэг юм шүү. Та архи ууж, тамхи татахын оронд нүдээ аниад бүхнийг эргэцүүлэн бодож, мөрөөдөж эхлээрэй.

Стрессийн шинж тэмдгүүд

  • Ойр, ойрхон чимээтэй амьсгалах
  • Зүрхний цохилт хурдсах
  • Нүүр халуу оргих
  • Хуруу салгалах
  • Хөлрөх
  • Ам хатах
  • Цээжин дээр дарах мэдрэмж төрөх
  • Дуу гарахаа болих
  • Хөл, гар хүйт даах

Орчин үед залуус стрессээ тайлах гэж архи ууж, тамхи татах нь түгээмэл. Ингэснээр түүр зуур тайвшрах мэдрэмж төрөх боловч хэсэг хугацааны дараа улам стресстдэг байна. Тиймээс уур бухимдлаа тайлах гэж өөрийгөө хордуулахын өмнө биеийн тамирын дасгал ч болтугай хийгээд үзээрэй.

Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж