Орон сууцны байранд шар айрагны газар байх зохимжгүй гэв | News.MN

Орон сууцны байранд шар айрагны газар байх зохимжгүй гэв

Орон сууцны байранд шар айрагны газар байх зохимжгүй гэв

Орон сууцны байранд шар айрагны газар байх зохимжгүй гэв

Иргэдийн дийлэнх нь орон сууцанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газар байрлахыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ хэмээн “Трезвая Россия” хөдөлгөөний тэргүүн Султан Хамзаев "РИА Новости"-д өгсөн ярилцлагадаа хэллээ.

Тус хөдөлгөөнөөс Оросын 64 бүс нутагт амьдарч байгаа 7000 хүнийг хамарсан судалгаа хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 95 хувь нь орон сууны байранд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх газрыг хориглох нь зөв гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчдод ердөө ганц асуулт тавьж хариулт авчээ. “Орон сууцны байранд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газар байгуулахыг хориглох нь зөв үү” гэсэн асуултад 18-74 насны 7000 хүн хариулсан байна. Харин дөнгөж таван хувь нь хориглох нь буруу хэмээн хариуллаа гэж Султан Хамзаев хэллээ.

"Трезвая Россия" хөдөлгөөний мэдээгээр, сүүлийн гурван жилд орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж, архи, согтууруулах ундаа зардаг баар, цэнгээний газрын тоо гурав дахин нэмэгджээ. Зарим орон сууцанд нэг дор 2-3 газар байх тохиолдол ч бий аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-24 182.160.35.123

манайд замаа алдсан. архи пиво гудраад л гааз гал гаргаад л .

Avatar

Зочин 2019-07-24 103.229.176.130

манайх ч гэсэн хориглох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж