2019 он гарсаар ОХУ-ын Төв Банк 154 санхүүгийн пирамидыг илрүүлжээ. Өнгөрсөн 2018 онд нийтдээ 168-ыг илрүүлж байжээ. “Гэхдээ том хэмжээний пирамид одоогоор байхгүй байна” хэмээн Төв Банкны Буруу жишигтэй тэмцэх албаны дарга Валерий Лях Төрийн Думаас зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр хэллээ.
2019 онд илрүүлсэн пирамидын 54 нь хувьцаат аж ахуйн нэгж, 42 нь интернэтэд суурилсан, 18 нь бичил санхүүгийн байгууллага, 11 хоршоо, 29 нь өөр бусад хэлбэрээр ажиллаж байжээ.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад санхүүгийн пирамидын эзлэх жин улам буурсаар байгааг Валерий Лях хэлсэн байна. “Том хэмжээний санхүүгийн пирамид одоо бараг байхгүй. Бидний илрүүлж байгаа пирамид байгууллагууд нь ихэвчлэн жижиг хэмжээний, тэгээд ч иргэдийг дөнгөж татаж эхэлж байх үед нь илрүүлж байна. Бидний зорилго бол иргэдээс их хэмжээний мөнгө татахаас өмнө аль болох богино хугацаанд илрүүлэх явдал юм” хэмээн тэр хэллээ.