БНСУ-ын тэргүүн хатагтай шигшээ багаа дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

БНСУ-ын тэргүүн хатагтай шигшээ багаа дэмжжээ

БНСУ-ын тэргүүн хатагтай шигшээ багаа дэмжжээ

Усан спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд БНСУ-ын Кванжу хотод болж байна. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу солонгосчууд усан пологийн төрөлд эрэгтэй, эмэгтэй багаа оролцуулсан. Харамсалтай нь хоёр баг нь сүүлийн байруудыг эзэлсэн ч тэргүүн хатагтай нь баг тамирчдаа дэмжжээ. Тэмцээн эхэлсэнээс хойш БНСУ-ын усан пологийн баг ялагдсаар байсан ч Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэргий Ким Жон Сүг тэмцээн болж байгаа газар зорин ирж, хожлын төлөө хамт байлаа. Гэвч энэ удаа зохион байгуулагчийн давуу эрхээр оролцсон БНСУ-ын багт маш их бэлтгэл, сургуулилт хэрэгтэй байгааг харуулсан үйл явдал болсон. Хэдийгээр баг нь нэг ч хожил аваагүй ч тэргүүн хатагтай Ким Жон Сүг баг тамирчдаа дэмжиж, тэдэнд том амжилт хүссэн юм.

Хөнгөн инээмсэглэл, энгийн төрхөөрөө дэлхий дахинд алдаршсан БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Жон Сү олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог нэгэн. Тэрбээр энэ удаа эх оронд нь болж байгаа усан спортын ДАШТ-ий үзэгч болж, багаа дэмжиж чадлаа.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж