Хөдөөг сонгосон залуу гэр бүл | News.MN

Хөдөөг сонгосон залуу гэр бүл

Хөдөөг сонгосон залуу гэр бүл

Хөдөөг сонгосон залуу гэр бүл

Монголчууд бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч дөрвөн уулаар хүрээлэгдсэн хотгор газар бүхий нийслэлдээ шахалдан амьдарсаар байна. Иргэд нь өвөлдөө утаа, зундаа хөрсний бохирдолд өртөж, элдэв төрлийн өвчинд дарлуулна. Дөнгөж төрсөн нярай хүртэл хорт хавдартай амь тэмцэж, аврал эрнэ.

Төрийн эрх барьж буй удирдлагууд үүнийг шууд шийдэж чадахгүй тул иргэдэд хоёр сонголт байна. Нүдээ аньж, чихээ таглан, амаа хаагаад, нийслэл хотдоо шахалдан амьдрах эс бол иргэний зориг гарган хөдөө очиж амьдрах юм. Сүүлийн сонголтыг хийхэд хамгийн том бэрхшээл бол ажлын байр. Энэ л шалтгаанаас үүдээд ихэнх залуус сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилладаггүй.

Энэ асуудлыг өөрийн амьдралаар үлгэрлэн шийдэж, хөдөөг зорьсон айл бол Ч.Ерөөлтүвшингийнх. Эднийх саяхнаас Төв аймгийн Батсүмбэр суманд амьдрах болжээ. Ам бүл дөрөв. Өрхийн тэргүүн Э.Ерөөлтүвшин эрх зүйч, хуульч мэргэжилтэй бол эхнэр С.Буянтогтох хоол зүйч мэргэжилтэй. Хостой хөөрөлдөж, хөдөө амьдрах хэр боломжтой талаар сонирхлоо.

-ХӨДӨӨ ХОТООС Ч ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА-

Танайх яагаад хөдөө нүүх болов? Ийм шийдвэр, зориг гаргах хэцүү байв уу?

Е.Ч: -Миний хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг судалж, амьдралдаа хэвшүүлсэн хүн. Энэ чиглэлээр судлах явцдаа хүн эрүүл амьдрахад цэвэр агаар, байгаль ямар их чухал нөлөөтэй болохыг гүнзгий ойлгох болсон. Манай Монгол орон шиг цэвэр агаартай, онгон сайхан байгальтай улс өнөө үед дэлхийд цөөхөн болжээ. Гэтэл монголчууд бид өөрсдөө энэ сайхан зүйлээ анзаарахаа байж, утаа, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн Улаанбаатартаа бөөгнөрөн амьдарч, өөрсдийнхөө эрүүл мэндээ хохироож байгаа нь харамсалтай санагддаг. Мөн одоо цагт хот, хөдөөгийн ялгаа огт гарахаа байжээ. Харин эсрэгээрээ хөдөө нутагтаа байгаль цэвэр агаарт интернэттэй орчинд хүссэн мэдлэг мэдээлэл авч, хүн эрүүл аз жаргалтай амьдарч болно гэдгийг олж харсан. Эдгээр шалтгааны улмаас гэр бүлээрээ хөдөө орон нутагт амьдрахаар Төв аймгийн Батсүмбэр суманд шилжиж ирээд байна.

С.Б:Би саяхан төрсөн. Охин минь одоо 3 сартай юм. Мэргэжлийнхээ хүрээнд олон хүнд эрүүл амьдралын хэв маягийг зааж зөвлөж, зөв зохистой хооллолт, шим тэжээлийн талаар хичээл ордог. Гэтэл жирэмсэн байх хугацаандаа Улаанбаатарт амьсгалах цэвэр агаар байхгүйн улмаас охиндоо хүчилтөрөгч өгөхийн тулд байнга хотоос гарах шаардлагатай болсон. Ялангуяа ураг хэвлийд бүрэлдэх үеэс дархлаа нь бүрэн тогтох эхний гурван жилийн хугацаанд хамгийн чухал зүйл нь хүчилтөрөгчтэй агаар байдаг. Үүнийг мэдсээр байж хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хохироохгүйн тулд нөхөртэйгөө ярилцаад шууд л хөдөө нүүх шийдвэр гаргасан. Ямар ч ээж хүүхдийнхээ төлөө шийдвэр гаргадаг болов уу. Тийм болохоор зориг гэхээсээ илүү шаардлагаа харсан. Одоо хүү маань дөрөв, охин маань гурван сартай.

Хөдөө, орон нутагт амьдрахын давуу тал юу байна вэ?

Е.Ч: -Хотод амьдрах уу, эсвэл хөдөө амьдрах уу гэхээс илүү хүн эрүүл, аз жаргалтай амьдрах нь чухал болов уу. Хөдөө гэдэг нь товчхондоо байгальдаа амьдарна гэсэн үг.  Өнөө цагийн Монголын хөдөө нутгийг хуучин цаг үеийн мэдээллээс хол, дэд бүтэц муу, бүдүүлэг харанхуй хөдөө гэж хэлэхээргүй болжээ. Интернет, харилцаа холбоо, зам тээврийн хөгжил ийм сайхан болсон цаг үед хөдөө нутаг маань харин ч эсрэгээрээ монгол хүн эрүүл сайхан амьдарч болохоор болжээ. Угаасаа дэлхийн хөгжлийн чиг хандлага ч байгальдаа ойртсон, байгалийн хуульд нийцсэн, минималист амьдралын хэв маягийг илүүд үздэг болсон байна. Энд л илүү аз жаргалыг мэдэрч байна.

С.Б: -Хөдөө амьдрахын давуу тал ийм их гэдгийг ирж амьдарсан хойноо л мэдлээ.  Хамгийн том давуу тал гэвэл сэтгэл санааны хувьд стрессгүй, тайван байдал. Түгжирнэ, яарна, утаа униар, чимээ шуугиан гэх зүйлс байхгүй. Хүүхдүүд хүртэл байгальтайгаа ойрхон, цэвэр агаарт аюулгүй өснө. Хүү маань суманд ирснээс хойш хашаандаа өдөржин тоглоод, бие нь чийрэгжиж, илт дархлаа нь сайжирсан. Мөн амьжиргааны зардал тун бага. Чанартай, баталгаатай, органик ногоо, мах, сүү цагаан идээг хямд үнээр нутгийн хүмүүсээс л худалдаад авчихна. Олдоц ч их юм. Хүмүүс нь хүртэл тайван, яарсан адгасан зүйлгүй зэрэг үнэхээр сайхан.

Хөдөөгийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Зарим нь хөдөө амьдрах уйтгартай гэдэг?

Е.Ч: –Бидний хувьд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн учраас хотод яаж амьдарч байсан тэр хэмнэлээрээ л амьдарч байна. Нар жаргахад унтаж, нар мандахад сэрдэг. Хүүхдүүдээ унтаж байхад нь босоод, хамтдаа хашаандаа дасгал хийж, өдрийг эхлүүлдэг болсон. Аргалаа түүнэ, түлээгээ хагална, сүү өрмөө авна, таргаа бүрнэ гээд л хөдөөгийн айлын нэг өдөр тун сонирхолтой. Хотод байсныг бодвол биеийн хөдөлгөөн ихсэж, сэтгэл зүйн хувьд их тайван болсон. Тэр болгон утсаа шагайгаад суухгүй, уулын бараа ширтээд л хүүхдүүдтэйгээ хашаандаа тоглоод, амьд харилцаа улам тэлсэн. Бид онлайн бизнес эрхэлдэг тул ажил төрлөө ямар ч асуудалгүй, уйтгарлах завгүй, харин ч таатай орчинд  хийж байна.

-“Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр сайхан амьдрахсан” гэх жишгээр амьдарч байгаа юм байна. Монгол гэрт амьдарч байгаа юу?

С.Б: -Бид хашаанд дөрвөн өрөө байшинд амьдарч байгаа. Улаанбаатарт байрлал сайтай газар их үнэтэй байдаг бол суманд хүссэн газраа үнэгүй авч болдог юм байна. Хашаа маань том тул бид олон гоё зүйл хийх төлөвлөгөө гаргасан. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, саун, теннисний талбай гээд дуртай зүйлсээ хашаандаа хийхээр догдолж сууна.

Бүсгүйчүүд ялангуяа хөдөө очихоор гоо сайхандаа анхаарч чадахгүй гэсэн бодолтой байдаг?

С.Б: –Миний хувьд мэдээж тэр болгон гоо сайхны салон ороод байх боломжгүй л дээ. Гэхдээ үүнийг зөв талаас нь харахыг хичээж байна. Химийн найрлагагүй, байгалийн ургамал ногоог яаж гоо сайхандаа ашиглаж болохыг сурч байна. Жишээ нь, халгайтай усаар үсээ угаах, тараг, зөгийн балаар нүүрэндээ маск тавих гээд олон. Би одоо naturopath буюу байгалийн зүйлсээр хүнийг эмчлэх чиглэлээр мэргэшиж байгаа болохоор ийм зүйлс турших нь улам сонирхолтой санагддаг.

Заримдаа хотод буцаад очмоор санагдах уу?

Ч.Е: -Улаанбаатар хотод эргэж амьдрах хүсэл үнэхээр алга аа. Ер нь аз жаргалтай, амжилттай амьдрах гэдэг хоёр өөр ойлголт юм. Амжилттай амьдарна гэдэгт ерөнхийдөө материаллаг талын зүйлсийг оруулж үздэг. Үнэнийг хэлэхэд, Улаанбаатар хотод материаллаг талын амьдралыг сайхан амьдрал гэж үзээд байна. Гэтэл хүн аз жаргалтай сайхан амьдрахад материаллаг зүйлс чухал биш юм. Монгол хүний бардам, хүнд муугаа үзүүлэхгүй юмсан гэсэн нэрэлхүү зан Улаанбаатарчуудын эрүүл мэндийг сүйтгэж байна. Өнөөдөр нийслэл хот өвөлдөө агаарын бохирдолтой, утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн. Хөрс нь доош 50 метр бохирдсон, зундаа цэвэрлэх байгууламж, гэр хорооллын жорлонгийн ялгадасны үнэрт хүн эрүүл амьдарч, хүүхэд эрүүл өсөх боломжгүй болсон. Дээр нь материаллаг амьдралыг зорилго болгосон хүмүүс бүгд лизинг өр зээлтэй. Түүнийхээ төлөө цаг, наргүй ажилладаг. Олдсон жаахан чөлөөт цаг, мөнгө төгрөгөө баар цэнгээний газарт зарцуулж, шөнө унтахаа больсон. Өдрийн талыг замын түгжрээнд бухимдаж өнгөрөөдөг. Өөрийн амьдралын боломж бололцоогоо тооцохгүй, эрүүл мэндээ умартан, нэгэнтэйгээ барьцсан утгагүй амьдралаар амьдарч буйгаа анзаарахгүй болсон олон залуучууд байна. Энэхүү эмгэнэлтэй байдлаа анзаарч харахгүй бол Улаанбаатарт олон монгол хүн амьдралаараа хохирсоор байна.

Хамгийн гол нь залуус ажлын байранд уягдаад байна л даа. Хөдөө очвол ажил олдохгүй гэсэн айдас бий?

С.Б: -Хөдөө орон нутагт амьдрал байна уу гэж хүмүүс их асуух юм. Монгол Улсын хүн амын 60 хувь нь одоо ч орон нутагтаа амьдарч байна. Хүн өөрөө л голохгүй бол ажлын байр, амьдрах боломж хөдөө орон нутагт их байна. Мөн онлайн орчинд бизнес эрхлэх, уул уурхайн чиглэлээр ажиллах, төрийн байгууллагад ажиллах, өрхийн аж ахуй, газар тариалан эрхлэх гээд ажиллах боломж их. Цэцэрлэг сургууль нь ч ачаалал багатай, олон жилийн туршлагатай багш нар их байдаг.

Хотоос хөдөөг чиглэх залуусын түүчээ болж буй та нараар бахархаж байна. Төр засгийн зүгээс юун дээр анхаараасай гэж хүсэж байна вэ?

Е.Ч: –Манай гэр бүлийн хувьд монгол хүн хөдөө орон нутагтаа сайхан амьдарч болно гэдгийг амьдралаараа үлгэрчлэн харуулах, мөн эрүүл амьдралын энгийн аргачлалуудыг бусдад түгээх үндсэн хоёр зорилготой ирсэн. Хоёр дахь зорилгын хүрээнд бид сургалтын төв байгуулахаар төсөл бичин, төр засгаасаа дэмжлэг авахаар “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт хандаад байна.

С.Б: -Мэдлэг боловсролтой залуучуудаа дэмжсэн улсын бодлого хэрэгтэй байна. Харин бяцхан үрсэд маань энэ сайхан хөдөөгийн цэвэр агаар л хамгийн чухал хэрэгтэй байна даа.

Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
113
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2019-07-24 211.36.139.144

х*******н э****з тагнуул п***а

Avatar

Zochin 2019-07-24 66.181.161.15

Hunii zowlongoor kaif awch, commentnii araas hun muulahaas oor giiguuleh gawiyagui prazit horhoi shig nohduul ih bhiimaa. Eh orondoo sain saihniig buteeh geed zoriglood yawj bga ene ger buleer baharhaj bn. Amjilt.

Avatar

Булгаа 2019-07-24 66.181.161.15

Пөөөх бүр зохиож ирээд нэмж хачирлаад л явж өгчийнаа. Юун зодсон модсон… Юун х***а х***а…. наад хүн чинь хэдэн үеэрээ эх орны төлөө тэмцсэн баатруудын үр сад юм шүү. Аав ах дүү нар нь бүгд цэрэг армийн хүмүүс байдаг.

Avatar

Дорж 2019-07-24 66.181.161.15

Заа та нар битгий ингэж хүн гүтгээрэй. Ямар атаархуу юм бэ. Сайн яваа нэгнийгээ дандаа муулж доош нь дарах гэж оролдох юм. Юу ч мэдэхгүй байж дам сургаар л нэрээ нуугаад муулах юм. Миний мэдэхийн л энэ хүн 3 хүүхэдтэйгээ байнга уулзаж, байр савыг нь хүртэл бэлдэж анхаардаг юм шүү. Болж бүтээгүй 10 жилийн өмнөх амьдралыг л сөхөөд байх юм. Бүр атаархаж үхлээ.

Avatar

Inee nutagá manaihá 2019-07-24 139.5.217.75

Selenge aimag ,shaamar , eruu, zuun haraa, tunhel Batsumber, nalaikh, Tow aimag, bayanchandmani, zereg Mgl ornii enehuu gazruud bol ertnees hytaduud suurshij irsen gazar nutaguud bilee.Dansandaa mungutei interneteer ajlaa hiideg hytad humuused bol huduu uuliin muhartch bsn saihan amidarchih bhoo.

Avatar

Zochin 2019-07-24 211.36.148.118

Hhaha yagaad iim teneg humuus amid ywaad bdiin be 😂

Avatar

Huniil amidral 2019-07-24 139.5.217.75

Batsumber chin ugaasaa uuguul hytaduudiin shuurshij irsen nutag bizdee..Ene zaluugiin nern hytad talruugaa ovormongol yumuudaa.Nutgiin ah naraa tushij nuuj irjee dee kk

Avatar

MONGOL 2019-07-24 202.55.180.106

Аз жаргал хүсэе

Avatar

UNI.QLO 2019-07-24 211.36.156.143

Sain baina uu. Ta 2toi yaj holbogdoh ve? Uneheer mundag zaluus baina

Avatar

Mgl 2019-07-24 84.196.67.17

Монголчуудаа та нар яагаад бусдынхаа амжилтанд баярлаж, хийж байгаа зүйлийн зүгээрл дэмжиж чаддаггүй юм бэ? Хүмүүсийн хувийн амьдралд тийм хамамтай юу өөрт чинь? Улс хөгжихгүй байна л гээд байдаг хувь хүн таны ухамсар үйлдлээс шууд хамааралтай шүү. 21р зууны соёлт боловсон ард түмээн!

Avatar

Zochin 2019-07-24 211.36.156.89

Goy yumaa. Iim saihan haluun dulaan ger bvl howor shvv uhaalag zaluus baina amjilt

Avatar

Хулан 2019-07-24 202.126.88.209

Болж л бна.залуусаа дэмжээрэй

Avatar

Hichneen saihan yum hiigeed huuhduudee unchruulsen bol oliggui 2019-07-24 108.218.234.108

Hichneen saihan yum hiilee geed 3-iin 3 huuhduudee unchruulsen bol oliggui shuu. Uuliin bugiig haraad unasan morio hayav gedeg l bolj. Ter 3 huuhdiinhee tetgemjiig tulj baigaa biz dee.

Avatar

Зочин 2019-07-24 211.36.156.89

Хүний хэрэгт яасан их хошуу дүрдэг юм бэ? Болж бүтэхгүй бол эртхэн салсан нь дээр байдагштээ

Avatar

Зочин 2019-07-24 103.26.194.40

3huuhed tgd ert uu

Avatar

Nansaa 2019-07-24 211.36.156.143

Huwi hvmvvs ni taarahgvi bol hoishdoo hetsvv shvv dee.

Avatar

Зочин 2019-07-24 103.26.194.13

эд зуйл,хувцас худалдан авч туунээ цуглуулсаар насаа барж байгаа хумуус оровдолтой,энэ чотгориин тойрогоос мултарч амьдралаа эруул орчингоор сольж буй ухаалаг залууст хамгиин сайн сайхныг хусье.Би ч гэсэн иим шиидэлд хурч буй ч хамт явах ханиа олох гээд ядаж байна

Avatar

Би энгийн амьдралыг сонгосон 2019-07-24 202.21.109.87

Минималист амьдралын хэв маяг сонгосон танай гэр бүлд аз жаргал хүсье. Би өөрөө бас энэ амьдралаар амьдрахаар шийдсэн. Хэрэггүй эд хогшлоосоо одооноос салж эхэлсэн. Уншигч та бүхэн ч бас материаллаг зүйл рүү тэмүүлэхгүйгээр уур бухимдал, стрэссгүй, эрүүл, байгаль орчин, эх дэлхий, эх орондоо ээлтэй, эко амьдралыг сонгоорой. Дэлхий нийтээр минималист хөдөлгөөн өрнөж байгаа шүү. Японы минималист зохиолч Фумио Сасаки-н "Би энгийн амьдралыг сонгосон" номыг олж уншаарай

Avatar

Zochin 2019-07-24 117.111.24.185

Ulger jishee mundag ymaa. Deed malnuud iim humuusees suraltsmaar ym

Avatar

Зочин 2019-07-24 117.111.28.42

Болж бүтэхгүй амьдралаа орхиж зориг зүрхтэй шинэ сайхан амьдралыг эхлүүлж өрнүүлж яваа залууд амжилт хүсье! Эр хүн ийм л байх хэрэгтэй биз дээ Бусдад үлгэр дууриалал болж зөв зүйтэй амьдралд залуусыг уриалан дуудаж бгаа нь нийгэмд тустай үйл мөнөөсөө мөн

Avatar

Зочин 2019-07-24 202.9.42.211

Батсүмбэр бол Улаанбаатарт ойрхон бас байгаль сайтай газар. Ухаантай бас боломжийн хүн бүр хотын түгжрэл утаа бухимдлаас зугатаж байна. Удахгүй Улаанбаатар хотын дийлэнх нь ойролцоох хөдөө нутагтаа сйахан амьдарна. Би ч бас удахгүй Төв аймгийн Эрдэнэ суманд очиж амьдрах төлөвлөгөөтэй байгаа.

Avatar

Иргэн 2019-07-24 66.181.161.115

Хүн ойлгоогүй эсвэл атаархсан зүйлээ л муулдаг.Сайн яваа хүнийг хараад атаархаж үхэх нь ээ зарим нөхдүүд.Энэ хүнийг архичин болоод гудамжинд гарчихсан байсан бол БАЯРЛАХ байсан байх даа хөөрхийс.

Avatar

Зочин 2019-07-24 121.148.207.114

Zoduuulad ajliin chadwargyi bolood uldsen huntei 3 huuhed uldeeged ted nart ni amidrah bolomj ni ulam humigdad bna. Chinii amidrald iim zuil irwel chi oilgono. Muulj baina uu ygyi yu gedgiig. Er hun zaluu huuhentei suuhin tuld ehneree zodood 3 huuhdee hayad ywah ni ta buhnii huwid engiin zuil bas baharhah zuil bolson bol haramsaltai bna.

Avatar

Зочин 2019-07-24 103.26.194.40

neg l huiten tsaraitai baisiimaa daanch.hairan saihan huuhen iim balai ymtai uchirch 2huuhed turuuljee bas

Avatar

Зочин 2019-07-24 66.181.187.196

Unen l dee. Huuchin ehner n mundag uhaantai chadaltai ch busgui baisan daa. Daan ch ene nohor haragdaj baigaa shigee yarij baigaa shigee sain hun ogt bishee. Odoo yu gene uu. Amidraliin dasgaljuulagch gene uu. Cham shig yum life coach hiihgui ee ho. Onigoo shuu. Ehleed ooriigoo oorchil, dotor setgeleer zas, buh yumaa oorchil tegj baij hund yum zanaa novshoo. Yadaj hooloo zov id. Ajil hii. . Naad dasgal surguulilt zodoon tsohioniin chin dasgaliig hen ch hiine. Shaal demii yum hiideg p***a

Avatar

Zochin 2019-07-24 24.46.98.145

Mongol chuud yagaad dandaa busdiig muulj,ataathaj,hutgaj,gutgej yridag bichdeg ym be?
Hariult:Amidarliig muu talaas ni harj,haidag,buduuleg,muu energitei
Tsusand ni b.dag bh,haramsaj b.a

Avatar

Зочин 2019-07-24 218.54.5.190

Tuvshee chamd ichih nuur alga uu. Buur baharhuulah geed hewleleer garch ene ter. Chamd ugaasaa baih gazargyi bolood hoogdood ywaa bizde. Ydaj huuhdiinhee tetgemjiig ogooch malaa. Tend uneheer hooson honoh deeree tulaad bid nar cjadah chineegeree l ywj bna. Ydaj zodson ehneriigee ajliin chadwartai eruul bolgoj og malaa.

Avatar

👍 2019-07-24 24.46.98.145

Amjilt

Avatar

zochin 2019-07-24 192.82.65.68

ene noxor ni xujaa yum bishvv tsaanaasaa l tegj xaragdaad baix yum xujaa nar svvliin ved mongold xodoo garj amidrax ix bolson baisan ene tednii neg mon yag xarwaas

Avatar

Зочин 2019-07-24 66.181.184.147

Данжаад юм бгаа биз

Avatar

Гэгээ 2019-07-24 117.111.24.185

Та нар яагаад ийм өчүүхэн бодолтой байдаг юм бэ

Avatar

Buyanaa 2019-07-24 172.58.45.61

Hotod bagtaj shingehgui bolood l nuusen ym shig sanagdlaa. Ehnii amidraliig burhan ilgeedeg bol 2dohi amidraliig chutgur ilgeedeg gedeg baihaa? 3 huuheddee etseg bolj chadaagui gedgiig chine tanidag meddeg humuus medne shde Yeruultuvshuun. Icheh nuurgui iim elii balai ym hiij yavaag chine harhaar hun dooglohgui geed yah ymbe. Social yertunts deer ingej amidralaa tailagnaj anhaaral chine sarnidag baihaldaa. Songoson amidralaa saihan ym shg haragduulj hudlaa jujiglehees uur songolt uldeegui hund.

Avatar

s 2019-07-24 202.131.243.190

bi bol UB-d 3 jil ajillaj bgaad erdenet ireed 3 jil ajillaj bn yun UB ymar ch stressgui zarlaga baga tugjrel gdg oilgolt ogt bhgui ymnuu une hamaagui hyamdhan tseverhen toos shoroogui deerees ni tsalin bagadaa 2 dahin ikh bn bairnii une UB-d 3.5-aas deesh bair Erdeneted – d usreed l 2 saya gej bn metr kvadrat ni. Ub bol hun amdrahad neleen tohiromjgui hot gesen dugnelt hiisen

Avatar

doogii 2019-07-24 192.82.65.168

Negniigee haraad suuval hen ch hodlohgui ehleliig n tavij bna gdg mundag saihan ger bul bna az jargal husie muulsam setgegdeluudiig bitgii too ugaasaa Mongolchuud ataarhuu

Avatar

хүн 2019-07-24 202.179.24.164

Хөгшин залуугүй төрсөн нутаг, унасан газар руугаа явцгаачихвал УБ маань мөн сэлүүхэн болох байх даа

Avatar

Зочин 2019-07-24 64.119.17.61

УЛААБААТАРЫГ МУУЛАН МУУЛАН ХӨДӨӨГӨӨ МАГТАН МАГТАН ХОТРУУ ШИГДЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ТЭР САЙХАН НУТАГРУУГАА ЯВЦГААЧИХВАЛ ТЭГЭЭД Л БОЛЧИХ ЮМ БАЙГАА ШҮҮ ДЭЭ .

Avatar

Zochin 2019-07-24 103.229.122.143

Mundag bayar hurgeye.

Avatar

зөв 2019-07-24 202.126.88.57

Эерэг хандлага дэмжиж байна. Арчаагүй оркууд атаархахаас өөр юм байхгүй юмаа

Avatar

anar 2019-07-24 202.9.42.228

Ямар их хотод зовсон хүмүүс вэ хөө зө зө замл нэг утаал гэн хөрс л гэн угаасаал хот иимэрхүү харин хотын бидл өөрчлөх хэрэгтэй муулаад хөдөөө гарах биш

Avatar

Зочин 2019-07-24 202.21.107.107

Эр эм салах нь битгий хэл эрүү толгой салдаг хорвоо.
Салаа л биз шинэ амьдрал зохиогоо л биз.ЕР НЬ ЭМ ХҮН ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООРОО ДЭЛГЭРНЭ ҮҮ ГЭХЭЭС ХОРЧИЙДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.НЭГ Ч ГЭСЭН ЭР ХҮН АРХИ РУУ БИШ АМЬДРАЛ РУУ АЛХСАН НЬ БОЛОО ДОО.САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2019-07-24 103.212.117.201

х***а нар хөдөө орон нутгын маань эзлээд эхэллээ

Avatar

Зочин 2019-07-24 202.9.43.209

Тэр 3 охинтой авгай ямар хамаа байхавдээ таарч тохирохгуй болоод салаа биз

Avatar

Зочин 2019-07-24 202.9.43.209

Одоо хажуудаа том газарт жимсний мод ногоо тарь тахиа цацагт хяруул уржуул сумын иргэдэд улгэр дууриал узуул иргэд орлоготой фермтэй ажилтай болчихоор нь дунзэн уушны газар байгуулаад орой ажлынхаа дараа задгай пиво уугаад кантри дуу сонсоод сууж байвал жаргал шуу дээ

Avatar

Зочин 2019-07-24 66.181.161.21

Батсүмбэр, Сөгнөгөр, Түнхэл гээд төмөр зам дагуу, уул ус нь тэгширсэн, тариа ногоо тарих боломжтой энэ газруудад одоо ер нь хүн ам их болоод байгаа. Тэр дундаа энэ хавиар казакууд битүү суурьшсан.

Avatar

Удка 2019-07-24 66.181.161.16

Хөдөө агаар нь цэвэр, мах нь амттай, стрeсгүй тайван орчинд амьдрах нь илүү эрүүл байх.

Avatar

fuck 2019-07-24 202.55.188.37

neeree harsan chini tiim baij magadgui yum baina shuu tsus chini

Avatar

zochin 2019-07-24 50.79.42.115

hahaha

Avatar

Зочин 2019-07-24 66.181.161.93

Ur huuhdee unchruulj orhij yavsan archaagui n**** yum bish uu Bagtaj shingeh gazargui bolood yavsan gesen setgegdluud b a da!! Iim yum yarh erkhgui l nuhur b a da chaavaas….

Avatar

Zochin 2019-07-24 174.238.9.195

Zarim avgai nar. Archaagui aash zangaasaaaa bolood l nuhruuuuu aldaaa biz

Avatar

Зочин 2019-07-24 203.91.115.44

Нөхөр нь хятад юм шиг л байна даа.

Avatar

hg 2019-07-24 66.181.186.116

Хөдөөний архичин, бас бүдүүлэг хүмүүс зовоохгүй л бол зүгээр дээ. Бас үл ойлгогдох үйлдэл их гаргадаг шүү, хөдөөнийхөн.

Avatar

Зочин 2019-07-24 66.181.161.93

Huduunihnuus yalgarah yumgui l nuhur yum bish uu Bas harts bol bish ee!!!

Avatar

bold 2019-07-24 202.9.42.228

Уул нь хөвсгөлдл очиж амьдруул дээршдэээ .хөдөөл гармаар байсан юм бол

Avatar

Зочин 2019-07-24 66.181.161.30

Увс,ховд зэрэг холын аймагт очоод амьдраач.

Avatar

zochin 2019-07-24 50.79.42.115

hund zaaj baihaar chi uuruu ochooch

Avatar

Зочин 2019-07-24 202.9.42.101

Эхнар 3 хүүхэдээ хаяаад очих газаргүй халзан толгойт

Avatar

Иргэн 2019-07-24 202.9.42.101

Халзан толгойт Эхнэр 3 хүүхдээ хаясан . Очих газаргүй юм чинь

Avatar

hi 2019-07-24 192.82.66.152

Миний хуучин эхнэр н**ш болохоор салсын тэгээд яадын

Avatar

Зочин 2019-07-24 66.181.165.212

н**ш байсан юм бол яах гэж сууж гурван хүүхэд гаргасан юм. Өөрөө жинхэн н**ш байна даа!

Avatar

Иргэн 2019-07-24 66.181.161.115

Хулгайчийг бариарай гэж тvмний дундаас хулгайч л тvрvvлж орилдог гэдэг… шиг еерее но-той гарууд л бусдын енгерсен баларсан амьдралыг сехеж кайф гэдэг!!!! Хvний амьдралд юу тохиолдсон талаар тvй ч мэдэхгvй байж, шvvхээр шийдэгдээд олон жил болсон хvний енгерсен амьдралаар зугаа хийсэн арчаагvй новшнууд!!!

Avatar

Зочин 2019-07-24 59.153.114.65

Мундаг зөв бодолтой ухаантай залуус байна. Оркууд хот руу шавж , хотыг нүүрсний утаагаар бүрхүүлж, иргэдийг болонөөрсдийгөө хордуулж өвчний үүр болгож байхад энэ алхам маш зөв

Avatar

Зочин 2019-07-24 202.21.108.202

Эхнэр гурван охиноо орхиод энэ бүсгүйтэй нийлсэн дээ.Их л гоё юм ярьж,.

Avatar

Зочин 2019-07-24 192.82.66.152

Миний хуучин эхнэр н**ш болохоор салсын тэгээд яадын

Avatar

Зочин 2019-07-24 66.181.161.49

daanch anhnaasaa l nudend huiten zaluu haragdaad bsiim

Avatar

монгол 2019-07-24 66.181.189.33

ёстой сонин хүмүүс шүү манайхан хэ хэ

Avatar

Зочин 2019-07-24 203.91.114.244

УБ-аас 50км зайд болж байнааа. Хүүхэд сургуульд ортол хөдөө амьдарсан дээрээ

Avatar

Зочин 2019-07-24 202.126.89.164

Залууст браво гэж хэлье дээ.Зөв хандлагатай залуус байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж