Киргиз болон Тажикстан улсын хилийн ойролцоох орон нутгийн иргэдийн дунд сөргөлдөөн үүссэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Тодруулбал, өчигдөр /2019.07.22/ газар нутгийн маргаантай хэсэгт орон нутгийн иргэд тэмдэглэгээ тавьж эхэлснээр мөргөлдөөн үүсч, зарим иргэд ангийн буугаар гал нээж эхэлжээ. Ингээд мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна.
Мөн маргаантай байгаа тус бүс нутгаас 300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, зарим хэсгийн замыг хааж, хөдөлгөөнийг хязгаарлажээ.
1991 онд ЗХУ задарснаас хойш хоёр улсын хооронд хилийн маргаан бий болсон бөгөөд энэ маргаан одоог хүртэл үргэлжилж байна. Узбек-Киргизын хилийн дагуу амьдардаг үндэстний цөөнхүүдийн хооронд мөргөлдөөн гарч, 100 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн үймээн 2010 онд болж байв.
Эх сурвалж: AKP
Холбоотой мэдээ