Ким Жон Ун БНАСАУ-д бүтээсэн шинэ шумбагч онгоцыг шалгав | News.MN

Ким Жон Ун БНАСАУ-д бүтээсэн шинэ шумбагч онгоцыг шалгав

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун БНАСАУ-д бүтээсэн шинэ шумбагч онгоцыг шалгав

Ким Жон Ун БНАСАУ-д бүтээсэн шинэ шумбагч онгоцыг шалгав

БНАСАУ-ын Ажилчдын намын дарга, Төрийн асуудал эрхэлсэн комиссын дарга, Зэвсэгт хүчний дээд командлагч Ким Жон Ун шинээр бүтээсэн шумбагч онгоцыг шалгажээ.

Түүний удирдлага, онцгой анхаарал дор бүтээгдсэн тус шумбагч онгоц Солонгосын Зүүн тэнгист үүргээ гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Япон тэнгист тактикийн даалгавар гүйцэтгэхэд ашиглах тус онгоцны тодорхойлолт, үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа аж.

Ким Жон Ун “Улс орон шумбагч онгоцтой байх нь стратегийн ач холбогдолтой” гэж онцлоод, улс орноо найдвартай батлан хамгаалахын тулд Тэнгисийн цэргийн хүчний зэвсгүүд боловсруулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Түүнийг БНАСАУ-ын Намын Төв Хорооны болон үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухааны салбарын бусад өндөр албан тушаалтнууд дагалдан явжээ.

Эх сурвалж: KCNA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-23 103.26.195.38

ЭНЭ ТЭНЭГ ОДОО ХЭНЭЭС ХАМГААЛААД БАЙГАА ЮМ БЭ ДЭЭ. ХЭН ХОЙД СОЛОНГОС РУУ ДАЙРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. ХАРИН ӨӨР ЛҮҮ НЬ БОЛ ГАДААДААС БАЙТУГАЙ ДОТООДООС НЬ ДАЙРАХ ГЭЭД БАЙГАА УЧРААС ИНГЭЖ ГАДНЫ ДАЙСНААС ХАМГААЛАХ НЭРЭЭР ДАРАНГУЙЛЛАА ХАМГААЛДАГ. ОРОС МӨН АДИЛХАН БОЛЖ БАЙГАА. БАРУУНЫ УЛС ОРНУУД ОРОСЫГ ЭЗЭГНЭХ ГЭЖ БАЙНА ГЭХ НЭРИЙДЛЭЭР ЗЭВСЭГЛЭЛЭЭР ХӨӨЦӨЛДӨЖ ӨӨРИЙН ДАРАНГУЙЛЛЫГ ХАМГААЛЖ БАЙГАА

Avatar

Зочин 2019-07-23 150.129.140.54

арай өргөн сэтгэнэ байгаа

Avatar

Бат 2019-07-23 103.14.36.6

Улс орон өөрийгөө хамгаалах хүчтэй байж байж эдийн засгийн тэнцвэрт байдал хадгалагдах хуультай. Энерги хадгалагдах хууль гэж байдаг даа. Хэрэв чадваргүй бол хэн нэг нь хэзээ нэгэн цагт дээрэлхэж л таарна.

Avatar

Зочин 2019-07-23 66.181.184.147

2 р дайны үеийн эд шиг харагдаж байна

Avatar

Зочин 2019-07-23 64.119.18.139

мундаг юмаа БНАСАУ.

Avatar

Зочин 2019-07-23 192.82.64.248

Ким Жон Ун: Энэ онгоцны хойд талын 00 ус нь муу гоожиж байна. Сайн шалга. Урд хэсгийг улаанаар буд. Жолоодлогын өрөөнд гэрэл нэмж тавь гэх мэтээр үүрэг өгч нөгөөдүүл нь бичиж авав.

Avatar

Зочин 2019-07-23 108.185.220.30

За чи зүгээр л уншаад өнгөрчих. Чадал чинь хүрвэл ядаж тоглоомон усан онгоц ганцыг ч болов дүүдээ хийж өгөөрэй. Тэр далайд шумбадагийг нь чи бол энэ насандаа хийж чадахгүй нь ойлгомжтой

Avatar

Зочин 2019-07-23 202.21.107.109

ХОЙД СОЛОНГОСЧУУДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ…ДЭЛХИЙН ЗАНАЛТ ДАЙСАН АНУ-Г СӨРӨН ЗОГСОХ ГОЁ БАЙНА

Avatar

мимм 2019-07-23 122.201.23.44

эд ангий н Орос Гитад 2 нийлүүлж бгаада

Avatar

Зочин 2019-07-23 202.179.24.236

Бяд эд ангийн Орос Гитадаас аваад угсарч чадах уу.

Avatar

Зочин 2019-07-23 66.181.171.34

Чадахгүйгээ мэдэхгүй байж манайхан бас ямаан омогтой аймхай гарууд шүү дээ. Гадаадад очиж хөлсний ажилчин болоод л гөлөг болдог гарууд даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж