БНАСАУ-ын Ажилчдын намын дарга, Төрийн асуудал эрхэлсэн комиссын дарга, Зэвсэгт хүчний дээд командлагч Ким Жон Ун шинээр бүтээсэн шумбагч онгоцыг шалгажээ.
Түүний удирдлага, онцгой анхаарал дор бүтээгдсэн тус шумбагч онгоц Солонгосын Зүүн тэнгист үүргээ гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Япон тэнгист тактикийн даалгавар гүйцэтгэхэд ашиглах тус онгоцны тодорхойлолт, үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа аж.
Ким Жон Ун “Улс орон шумбагч онгоцтой байх нь стратегийн ач холбогдолтой” гэж онцлоод, улс орноо найдвартай батлан хамгаалахын тулд Тэнгисийн цэргийн хүчний зэвсгүүд боловсруулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Түүнийг БНАСАУ-ын Намын Төв Хорооны болон үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухааны салбарын бусад өндөр албан тушаалтнууд дагалдан явжээ.
Эх сурвалж: KCNA