
бакалаврын зэрэг хамгаалсан 30 настай Английн иргэн Гурчарн Сахота гэгч
дэлхий дээрх хамгийн үнэтэй авто угаалгыг санал болгожээ. Түүний
салоноор үйлчлүүлэхэд нэг удаагийн хөлс нь 7200 фунт стерлинг гэнэ. Энэ
нь дунджаар 14,7 сая төгрөг болж байгаа юм.
Сахота эцэг, эхийнхээ хамт Дербишаэйрт
амьдардаг бөгөөд өөрсдийн эзэмшлийн хоёр машины багтаамжтай гаражаа
өндөр техник технологиор тоноглосон “ажлын өрөө” болгон засварлажээ.
амьдардаг бөгөөд өөрсдийн эзэмшлийн хоёр машины багтаамжтай гаражаа
өндөр техник технологиор тоноглосон “ажлын өрөө” болгон засварлажээ.
Машин бүрийг угааж, цэвэрлэхэд 250 цаг зарцуулах бөгөөд премиум
үйлчилгээнд нь машины дотор болон гадна талын см бүрийг таван удаа
өнгөлж, зүлгэх гэнэ. Хэдэн цагийн турш гараараа уйгагүй цэвэрлэсний дүнд
5000 фунтын үнэтэй компьютерчилсэн микроскопоор нарийвчлан шалгаж,
автомашины энд тэнд ямар нэг толбо, зураас байгаа эсэхийг шалгах аж.
Тэр энэ бизнесээ анх таван жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн
хугацаанд Сахота Ferrari, Lamborghini, Rolls Royce, Aston Martin зэрэг
олон арван супер машинуудыг угааж байжээ.
С.Цэлмэг