Британий А.Пити, Унгарын К.Хоссу нар дэлхийн аваргын ээлжит түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Британий А.Пити, Унгарын К.Хоссу нар дэлхийн аваргын ээлжит түрүүгээ хүртлээ

Британий А.Пити, Унгарын К.Хоссу нар дэлхийн аваргын ээлжит түрүүгээ хүртлээ

БНСУ-ын Куанжу хотноо явагдаж буй усан спортын 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэй 100 м-н өврөөр даллах уралдаан болж Их Британий тамирчин, Риогийн олимпийн аварга А.Пити 57.14 сек-н амжилтаар дэлхийн аваргын алтан медалиа хүртлээ. Түүний араас мөнгөн медалийг нуаг нэгт Ж.Уилби, хүрэл медалийг БНХАУ-ын тамирчин Ян Жибэй нар оржээ. Хятадын тамирчин Ян Жибей 58.63 сек-н амжилтаар хүрэл медаль хүртэхдээ Ази тивийн рекордыг шинэчилсэн байна. Алтан медаль хүртэж буй А.Пити сүүлийн 3 ДАШТ-ий 100 м-н өврөөр даллах төрөлд алтан медаль хүртэж байгаа нь энэ ажээ. Түүний дараагийн уралдаан нь 50 м-н өврөөр даллах уралдаан үлдэж байна. Энэ зайд манай улсаас Г.Занданбал өрсөлдөж 1 мин 07.92 сек-н амжилт үзүүлсэн юм.

Эмэгтэй 200 м-н холимог сэлэлтийн төрөлд олимп, дэлхийн аварга Унгарын К.Хоссу 2 мин 07.53 сек-н амжилтаар дэлхийн аваргын ээлжит медалиа хүртжээ. Унгар бүсгүй К.Хоссу урьдчилсан шат болон хагас шигшээд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн бол шигшээ уралдаанд амжилтаа бататган Куанжугаас алтан медалиа хүртлээ. Түүнтэй хамт шагналын тавцанд Хятадын Йе Шивэн болон Канадын С.Пикрэм нар орсон байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж