Жүдо бөхийн олимпийн аварга, дэлхийн аваргуудын нэгэн зураглалыг Херо Баатар олонд дэлгэлээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар энэ удаа хөдөөгийн талд дүр бүтээжээ. Дэлхийд Монголоо дуурсгасан хүчтэнүүд дээлтэйгээ дэлгэр зуны хөдөөгийн амьдралын энгийн агшныг уяачдын хотноос олонд түгээсэн байна. Энэ зураглалд Херогийн Баатар ямар нэгэн тайлбар өгөөгүй ч “Монголын их амар амгалан, Домогт монгол залуус” хэмээн бичжээ.
Наадмаар гурав давсан Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг нар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гараад эхэлсэн. Харин нэг сарын дараа Япон улсад эхлэх ДАШТ-ийг Д.Сумъяа өнжиж байгаа билээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ