Өмнөд Солонгосын цагдаа Даваа гаригт зургаан өмнөд солонгос иргэнийг Сөүл дэх Японы дипломат төлөөлөгчийн газарт хууль бусаар нэвтэрч, Японыг эсэргүүцэх жагсаал зохион байгуулсан хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Хэрэг явдал хоёр улсын хоорондын худалдаа, улс төрийн маргаан хурцдаж, Өмнөд Солонгост Японыг эсэргүүцэх явдал гаарч буй үед болов.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Өмнөд Солонгосын 78 настай иргэн Сөүл дэх Японы Элчин сайдын яамны өмнө өөрийгөө шатаасан хэрэг гарсан билээ.
Бусаны цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, өмнө нь эрэгтэй эмэгтэй нийлсэн зургаан хүн Бусан хотын зүүн өмнөд хэсэгт байрлах, Японы Консулын газарт түр хугацаагаар нэвтэрч, номын санд зочилно гэж мэдэгджээ.
Эхлээд тэд номын санд орж, дараа нь Консулын газрын хаалганд "Абэ уучлалт гуйх ёстой" гэсэн бичиг наасан байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, тэд мөн Японы талаас саяхан зарим өндөр технологийн материалын экспортын хяналтыг чангатгах шийдвэр гаргасныг шүүмжлэн хашгирч байжээ.
Дээрх зургаан хүнийг баривчлах үеэр идэвхтнүүд Консулын газрын гадна Японы эсрэг жагсаал зохион байгуулсан аж. Цагдаа нарын мэдээлснээр, даваа гаригийн үдэш 30 орчим хүн Бусан хотын цагдаагийн газрын урд жагсаж, Өмнөд Солонгосын зургаан иргэнийг суллахыг шаарджээ.
Эх сурвалж: THE JAPAN TODAY
Холбоотой мэдээ