Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм зөрчсөн 5423 асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм зөрчсөн 5423 асуудлыг шийдвэрлэнэ

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм зөрчсөн 5423 асуудлыг шийдвэрлэнэ

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм журмыг зөрчсөн иргэн, аж ахуй нэгжүүдийн талаар өнөөдөр /2019.07.23/ мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалт явуулж, орчны аюулгүй байдал, дүрэм, журам зөрчсөн 5423 асуудал илрүүлжээ.

Эдгээр асуудалд зам талбайн хашлага, явган хүний зам, сургууль цэцэрлэгийн гадна талбай, барилга байгууламжийн угсралтын стандарт зэргийг оруулсан байна.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын албаны газрын дарга С.Төмөрдулам “Сургууль, цэцэрлэгийн талбайн ногоон байгууламж, тоглоомын талбайн эрүүл ахуйн шаардлага алдагдсан, барилгын гадна талбайн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн 362 асуудал нийслэлийн хэмжээнд байна. Эдгээр болон бусад асуудлыг холбогдох байгууллагуудад гурван сарын хугацаанд арилгах үүрэг өгсөн” гэв.

"Орчны аюулгүй байдлыг хангах захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар 90 гаруй газарт газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй объект, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулаад байна. Аравдугаар сарын нэгэн хүртэл 198 байршлын газрын зөрчил арилгах төлөвлөгөөтэй байна” гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.

Мөн аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшил газрыг хамгаалах зорилгоор төрөл бүрийн хэлбэр хийцтэй хашаа барьснаар нийтийн эзэмшлийн газрууд  хаагдаж, иргэд зорчих боломжгүй болдог. Үүнийг арилгахын тулд хашаа, хайсны стандартыг боловсруулах судалгаа хийж байгаа гэдгийн дурдлаа

Б.ХАЖИДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж