52 жилийн өмнө Газар Дундын тэнгист живсэн шумбагч онгоцыг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

52 жилийн өмнө Газар Дундын тэнгист живсэн шумбагч онгоцыг олжээ

52 жилийн өмнө Газар Дундын тэнгист живсэн шумбагч онгоцыг олжээ

Газар дундын тэнгист одоогоос 52 жилийн өмнө буюу 1968 онд тэнгисийн цэргийн сургуулилтын үеэр живсэн “La Minerve” шумбагч онгоцыг Францын өмнөд хэсгийн Тулон далайн боомтоос олсон байна. Энэхүү шумбагчийг АНУ-ын хувийн компани далайн 2,370 метрийн гүнээс усны дроны тусламжтайгаар илрүүлжээ. Онгоцыг олох үед гурван хэсэг болон хуваагдсан байсан гэнэ.

Онгоц 1968 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ердөө дөрөвхөн минутын дотор живсэн бөгөөд тухайн үед онгоцонд 52 хүн байсан юм. Амь үрэгдсэн усан цэргүүдийн ар гэрийнхний шаардлагаар энэ оны эхээр орчин үеийн техник хэрэгсэлтэй баг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж:CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж