Иран улс АНУ-ын тагнуулуудад цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Иран улс АНУ-ын тагнуулуудад цаазын ял оноов

Иран улс АНУ-ын тагнуулуудад цаазын ял оноов

АНУ-ын Тагнуулын төв газрын /CIA/ талд ажиллаж байсан 17 тагнуулыг баривчилж, заримд нь цаазын ял ногдуулсан гэж Ираны Тагнуулын газраас мэдээлжээ. Тэдгээр тагнуулууд нь бүгд Ираны иргэд бөгөөд тэднийг цэргийн, цөмийн болон бусад салбарын нууц мэдээллүүдийг цуглуулж байсан хэмээн буруутгаж байгаа.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх мэдээллийг ор үндэсгүй худал мэдээлэл хэмээн няцаагаад байгаа юм.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал даамжирч, Иран, АНУ-ын дайсагналцсан харилцаа улам хурцадсаар байгаа. Дональд Трамп өнгөрсөн онд цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар асуудлыг бүр ч хүндрүүлсэн гэж хэлж болно.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж