Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ | News.MN

Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ

Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ

Түрээсийн орон сууцанд 4000 хүн амжилттай бүртгүүлжээ

Нийслэлийн Орон сууцны корпорацийн үүдэнд 20 гаруй хүн цуглажээ. Тэд өчигдөр /2019.07.22/ түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжилтнээс мэдээлэл авах гэж өглөө эртлэн ирсэн нь энэ аж. Цугласан хүмүүс тал талаас өөрийн санал, гомдлоо хэлж, бухимдаж байгаа харагдана. “Хувийн мэдээллээ бүртгүүлэхээр алдаатай байна гээд байх юм”, “Хүснэгт бөглөх гэхээр болохгүй байна”, “Бүртгүүлэх гэхээр бүртгэгдсэн хаяг байна гэх юм” зэрэг олон асуултыг мэргэжилтнээс асууж байв.

“АЛДААТАЙ” ГЭСЭН БИЧИГ ГАРЧ ИРЭЭД БАЙНА ЯАХ ВЭ?

“Түрээсийн орон сууцны цахим бүртгэл бүртгүүлэхээр мэдээллээ бөглөхөөр алдаатай байна гээд гарч ирээд байх юм. Яг хаана алдсан гэдгээ мэдэхгүй. Гар утас, компьютерээс хоёулангаас нь орохоор “алдаатай” гэсэн бичиг гарч ирээд байна. Одоо яах ёстой юм бэ” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн Баянзүрх дүүргийн иргэн хэллээ.

Харин түүний асуултад мэргэжилтэн хариулахдаа “Анкет бөглөхийн өмнө дээд хэсэгт анхааруулга бий. Тэд улаан өнгөөр одоор тодотгосон хэсгийг заавал бөглөх ёстой гэсэн байгаа. Иргэд та бүхэн тэрийг анзаарахгүйгээр мэдээллээ дутуу бөглөснөөс “Алдаатай байна” гэж гарч ирээд хадгалагдахгүй байгаа юм. Учир нь нэг асуулт үлдээсэн учраас бүгдийг эхнээс нь дахин хянуур шалгаж, бөглөх хэрэгтэй. Тэгээд тоо бөглөх хэсэгт тоогоор, үсгээр бөглөх хэсэгт кирилл үсгээр бөглөх ёстой. Жишээлбэл, Өрхийн зээлтэй эсэх гэдэг хэсэгт зээлгүй бол 0 цифр тавих хэрэгтэй. Тэр хэсэгт “Зээлгүй” гэж бичихгүй шүү. Та бүхэн анхааруулгаа маш сайн уншихгүй байна. Өглөө надад хоёр хүн хандаад, би шалгаад үзтэл ямар ч асуудалгүй шууд бүртгүүлж болж байна. Тэгэхээр та бүхэн тайван, тухтай, нухацтай анкетаа бөглөх нь их чухал” гэж тайлбарлаж өглөө.

ГАР УТАСНААС ЦАХИМ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ

“Миний хувь өчигдрөөс хойш түрээсийн орон сууцны цахим бүртгэлд бүртгүүлэх гэхээр болохгүй байна. Хүснэгттэй мэдээллийг нь бөглөхөөр хадгалагдахгүй байна. Тиймээс мэргэжилтнээс нь учрыг нь асуух гээд иртэл олон хүн цугласан байна” гэдгийг иргэн Г.Байгаль хэлж байв.

Гар утсаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хийж болохгүй. Зөвхөн компьютер дээрээс цахим бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Учир нь хүн бүрийн гар утасны программ өөр өөр байдаг бүртгүүлэх боломжгүй гэж мэргэжилтэн анхаарууллаа.

ӨЧИГДӨР 43 ОРЧИМ МЯНГАН ХҮН 100 МЯНГАН УДААГИЙН ХАНДАЛТ ХИЙЖЭЭ

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.23/ статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ. Эдгээр иргэдээс одоогоор амжилттай бүртгүүлсэн 4000 хүн албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ тоо одоо ч минут тутамд өсч, байна гэдгийг албаныхан хэлсэн юм.

НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм энэ үеэр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хувьд алдаа гарсан зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байна. Иргэд анкет бөглөхдөө заавал бөглөх хэсгийг дутуу бөглөснөөс бүртгэхгүй байна гэдэг санал, гомдлыг ихээр хэлж байна. Өөрийн регистрийн дугаараа дутуу бичих ч юм уу. Дутуу мэдээллийг программ бүртгэж авахгүй.

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын иргэдэд түрээсийн орон сууцыг өмчлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байгаа. Нийслэлийн Орон сууцны корпорациас зөвхөн цахим бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг зохион байгуулахдаа хэрэгцээтэй хүмүүст нь шударгаар хамруулчих юмсан гэсэн эрмэлзлэлээр ажиллахаар зорьж байна. Түрээсийн орон сууцны эрэлт маш их байна. Зорилтот бүлгийн иргэдэд Хөгжлийн банкнаас ирсэн анхны үнээр нь буюу 1 сая 450 мянган төгрөг болон түрээслээд өмчлөх хэлбэрийн таван жилийн хүүг нийслэл хот хариуцаж байгаа учраас эрэлт их байна.  Иргэд маань энэ удаагийн түрээсийн байраар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгоосой” гэсэн юм.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2019-07-23 103.10.22.47

энгийн түрээслэх нь хэд юм бол

Avatar

Зочин 2019-07-23 202.9.42.36

Odor site ni unatsan baisan kk

Avatar

Зочин 2019-07-23 64.119.20.6

naadmiin bilet shig yum bolj baina

Avatar

Галаа 2019-07-23 202.9.43.46

Апп нь ажиллахгүй юмаа,

Avatar

Зочин 2019-07-23 66.181.161.46

Энгийн түрээсийн төлбөр нь 255450-453000 нэмэх нь хэрэглээний бусад зардал нэмэгдэнэ. Барилгын сайдын баталсан 1м2-ын түрээсийн үнэ 6500 төг шүү дээ. 5 жилд худалдан авах бол хамгийн багадаа 285000 төг төлнө гдг бас л худлаа. Хамгийн багадаа 665 000 төгрөг нэмээд хэрэглээний зардлаа төлнө. Үүнийг төлдөг эмзэг бүлгийн хүн байх уу ???????? Хамгийн багадаа шүү

Avatar

зочин 2019-07-23 202.9.42.107

Үүл баатар ёстой ганц далайлтаар л шийдэх байсан даа ..

Avatar

мэдээж хэрэг 2019-07-23 106.130.125.9

Хүмүүс гэр хороололд бус байранд амьдрахыг бүгд хүсч байгаа нь ойлгомжтой ….. гэр хорооллоо байхгүй болгох хамгийн хямд зөв аргуудыг төр засгаас заавал хийх ёстой

Avatar

Зочин 2019-07-23 103.99.103.99

Эрэл компаний БҮК энэ асуудлыг шийдэхээр юм билээ. Төр засаг иргэдийн дэмжлэг л хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-07-23 66.181.177.217

ene yu ve? tagnuul tsagdaagiinhan iimerhuu commentiig anhaaraldaa avch taslan zogsooh heregteishu!!

Avatar

зочин 2019-07-23 103.229.123.224

АН төр барьсан бол энэ олон эзэнгүй 60000 айлд бүгдийг нь оруулаад гэр хороолол баяртай байсан байхдаа. МАН аа сонгоод насан туршдаа нохой шиг горьдож амьдрах заяаатай юм байж дээ. 360000 ядуугаас 4000 хүн нь азтай 4000 нь хамрагдаад бусад нь горьдоод сууж бай.

Avatar

zochin 2019-07-23 103.229.122.20

uursduu asuudald nyakhuur nyambay, medlegtey khandakhguy daraa ni gomdol meduuleed l yawakh yum daa , mongolchuud mini khezee irgenshine dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж