ОУХМ Г.Занданбал 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

ОУХМ Г.Занданбал 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүллээ

ОУХМ Г.Занданбал 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүллээ

БНСУ-ын Кванжу хотод 18 дахь удаагийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож буй. Манай улсын тамирчдаас өнөөдөр ОУХМ Г.Занданбал 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүллээ.

Тэрбээр долдугаар сарын 21-ний өдөр  100м мэлхий сэлэлтийн тэмцээнд  уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчилсэн билээ.

Усан спортын ДАШТ-д оролцож буй бусад гурван тамирчны хувьд спортын мастер Х.Энхзул долдугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдана

Харин Спортын мастер М.Дэлгэрхүү лхагва гаригт буюу долдугаар сарын 24-нд 100м өврөөр даллах сэлэлт болон баасан гаригт буюу долдугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана

ОУХМ Б.Энххүслэн долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах, долдугаар сарын 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана

Тус тэмцээнийг БНХАУ 14 алтан медаль, 10 мөнгө,2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол ОХУ 9 алт, 6 мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрт бичигдэж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж