"Торгоны зам" уралдаанд хилчид үүрэг гүйцэтгэв | News.MN

"Торгоны зам" уралдаанд хилчид үүрэг гүйцэтгэв

"Торгоны зам" уралдаанд хилчид үүрэг гүйцэтгэв

"Торгоны зам" уралдаанд хилчид үүрэг гүйцэтгэв

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй авто ралли энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Өмнөговь аймгаар дайран өнгөрлөө.

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй авто ралли энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Өмнөговь аймгаар дайран өнгөрлөө. Энэ үеэр аймгаас 15 км-т байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хээрийн сургалтын төвийн байранд тус уралдааны бариаг хүлээн авч байрлуулсан юм. Үүнтэй холбогдуулан Хилийн 0131 дүгээр ангийн алба хаагчид төлөвлөгөөний дагуу хамгаалалтад гарч Гашуунсухайтын боомтоор зөрчил дутагдалгүй нэвтрүүлэн ажиллалаа. Мөн Даланзадгад хотын Говь гурван сайхан, Ханбогд суманд байрлах “Ханбумбат” нисэх онгоцны буудлуудад шалган нэвтрүүлэх тасаг болон хилийн албаны алба хаагчид ажиллаж авто раллид оролцож байгаа бүрэлдэхүүнийг хүлээн авч нэвтрүүллээ.

"Торгоны зам" олон улсын уралдаанд Хилийн 0131 дүгээр ангийн бүрэлдэхүүн, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 167 дугаар анги харуул хамгаалалтад ажилласан бол эрүүл мэндийн байгууллагаас найман автомашин, 20 орчим эмнэлгийн ажилчид дайчлагдан, дундын гурван цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн гурван цэг, хээрийн эмнэлэг нэгийг дэлгэн, долоон эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлыг хангаж ажиллав.

Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-23 202.126.88.223

Hiliin tsereg iim shownd daichlagdah bish hil hamgaalab uurgee l guitsetgej yavah estoi bish uu? Henii zohion baiguulsan arga hemjee vee?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж