UNMISS-ийн командлагч Монголын энхийг сахиулагчдад өндөр сэтгэгдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

UNMISS-ийн командлагч Монголын энхийг сахиулагчдад өндөр сэтгэгдэлтэй байна

UNMISS-ийн командлагч Монголын энхийг сахиулагчдад өндөр сэтгэгдэлтэй байна

Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Бентью хотод UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар /Энэтхэг Улсын иргэн/ тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж, ажиллагааны газар орны цагийн байдал, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт болон үйл ажиллагаа, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн багууд, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан.

Энэ үеэр тэрбээр “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа, тохижилт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулж буй байдал, “Эко” тэргүүний ажиллагааны баазын үүрэг гүйцэтгэлтийг шалгасан байна. Түүнчлэн Иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд “Бентью” хотын төвд хийж буй сагсан болон хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын явц хамгаалалтын Сьерра 3, 7 дугаар харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний монгол эмэгтэй цэргийн алба хаагчидтай уулзалт хийсэн байна.

Дараа нь Монгол үндэстний урлагийн тоглолт үзэж, мотобуудлагын батальоны VIII ээлжийнхний “Хүндэтгэлийн дэвтэр”-т сэтгэгдлээ үлдээхдээ “Монгол Улсын энхийн сахиулагчид, нэн ялангуяа эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хийгдсэн арга хэмжээнүүд, мөн цэргийн багуудын дунд зохион байгуулсан спорт, урлагийн арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун байна” гэлээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж