Трамп: Би нэг дор 10 сая хүн хөнөөхийг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Трамп: Би нэг дор 10 сая хүн хөнөөхийг хүсэхгүй байна

Трамп: Би нэг дор 10 сая хүн хөнөөхийг хүсэхгүй байна

Дональд Трамп АНУ Афганистаны дайныг зогсоохын тулд “маш их хүчин чармайлт гаргаж”, сүүлийн хэдэн долоо хоногийн турш Талибантай хэлэлцээ хийлээ” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн даваа гаригт Пакистаны Ерөнхий сайд Имрам Ханыг "Зууван танхимд" хүлээн авч уулзах үеэрээ “АНУ Афганистаны дайнд 18 жилийн турш цэргийн бус, цагдаагийн үүрэг оролцоотой ажилласаар ирсэн. Дайныг үтэр түргэн дуусгах боломжтой ч “10 сая хүн”-ий амь хохирох нөхцөл байдал үүснэ. Гэхдээ ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зорихгүй” гэжээ.

Трамп “Бид өнгөрсөн хугацаанд Афганистанд цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ бид цэргийн ажиллагаа явуулж байсан бол дайныг 10 хоногт, нэг долоо хоногийн дотор дуусгах чадвартай. Гэхдээ бид 10 сая хүн хөнөөхийг хүсэхгүй байна" гэж хэлжээ.

АНУ 2014 онд цэргийн үлэмж хүчээ Афганистанаас гаргасан. Гэвч АНУ-ын тэргүүлсэн НАТО-ийн цэрэг Афганистаны засгийн газарт тусалж үлдсэн билээ. 2001 оноос хойш Афганы дайны улмаас 100 гаруй мянган хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж