Үлгэр жишээ монгол иргэнд БНСУ-д хөдөлмөрлөх боломж олгох ёстой гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Үлгэр жишээ монгол иргэнд БНСУ-д хөдөлмөрлөх боломж олгох ёстой гэжээ

Үлгэр жишээ монгол иргэнд БНСУ-д хөдөлмөрлөх боломж олгох ёстой гэжээ

БНСУ-ын Хүний эрхийн үндэсний хороо/ХҮЭХ/-ноос өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын иргэн, 33 настай Б-д тус улсад хөдөлмөр эрхлэх боломж олгох ёстой гэсэн шаардлагыг орон нутгийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хүргүүлжээ. Тодруулбал, тус хороо гадаадын ажилчин алдаа, зөрчил гаргаагүй тохиолдолд бүртгэлийн хугацаа алдсан ч түүнд оршин суух эрх олгох ёстой хэмээн үзсэн байна.

Монгол Улсын иргэн Б нь 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирсэн ба Кёнг Ги мужийн Ку-Яан хотод нэг жил ажиллажээ. Улмаар ажлын байр, амьдарч буй газраа солихыг хүсэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тус мужийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт өргөдөл гаргасан байна.

Гэвч тус хөдөлмөр эрхлэлтийн газар нь Б-гээс ажлын бүртгэлд шаардлагагүй сүрьеэ өвчний сорил авчрахыг шаардан, ажилд бүртгүүлэх гурван өдрийн хугацааг нь дуусган “харлуулсан” байна.

Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга “Бид хууль ёсоор орж ирсэн гадаадын гэрээт ажилчинд шударга бусаар хандсан. Хуулийн хүрээнд хамгаалах үүрэг хүлээх нь зүй ёсны хэрэг. Гэвч одоогоор иргэн Б-гийн шинэ ажлын байранд бүртгүүлэх хугацаа арай дуусаагүй. Бид ажлын байраа солихоор гаргасан өргөдөл бүрт хариуцлага хүлээх ёсгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: NEWS1

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж